Хүний эрх, хүнлэг энэрэнгүй нийгмийг дээдэлсэн АНУ-д 1944 оны зуравдугаар сард 14 настай хүүг цахилгаан сандалд суулган цаазаар авч байжээ. Африк гаралтай Жорж Стинни хүү АНУ-д 20-р зуунд цаазаар авхуулсан хамгийн залуу хүн байв.

Хүүг 11 настай Бетти, 7 настай Мэри гэх охидыг алсан хэргээр буруутгаж 81 өдөр хорьсон юм. 81 өдөр хоригдсны дараа хүүгийн шүүх хурал болж ердөө 10 минутын турш үргэлжилж шүүхээс түүнд цаазаар авах ял ноогдуулсан юм. Тэрээр өөрийн төрөлхи хотоос 80 км-ын зайтай хоригдож байсан бөгөөд эцэг эхтэйгээ уулзуулах боломж олголгүйгээр түүнийг цаазаар авч байжээ.

Энэ хэргээс хойш 70 жилийн дараа Жорж Стинни хүүг гэм буруугүй байсан гэдгийг Өмнөд Калифорни мужийн шүүхээс нотолсон юм. 

Жоржийг цаазаар авсан цахилгаан гүйдлийн хэмжээ 5,380 вольт байсан гэдэг. Энэ хэмжээний цахилгаан гүйдэл бяцхан хүүгийн биед ямар нөлөө үзүүлэх нь төсөөлөхөд ч бэрх биз ээ.

www.Seen.mn