Индонизийн нийслэл Жакарта хотод болж буй Азийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан Японы сагсан бөмбөгийн дөрвөн тамирчинг тус тэмцээнээс хасан эх орон руу нь буцаасан юм.

Тэднийг Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт шигшээ багийн өмсгөлтэйгээ явж байсан нь ийнхүү нутаг буцах шалтгаан болсон хэмээн хэвлэлүүд онцлоод байсан юм. Тэгвэл эдгээр тамирчид Катартай тоглосон тоглолтын дараа Япон хэлтэй хөтөчөөс биеэ үнэлэгч хаанаас авч болох талаар асуусан байна. Үүний дараа тэд шөнийн клуб орж тэндээс гарахдаа дөрвөн эмэгтэйн хамт зочид буудал орж шөнийг өнгөрүүлжээ.

Тэдний энэ үйлдэлд “Японы Үндэсний Олимпийн Хороо“-оос мэдэгдэхдээ: “Бидэнд дэг журмын дүрэм бий, Тэд Япон улсыг төлөөлөх тамирчид учир энэ дүрмийг биелүүлж, үргэлж үлгэр жишээ байх ёстой. Ийм учир тэднийг нутаг буцаахаар шийдвэр гаргасан. Буцах зардлаа тамирчид өөрсдөө гаргаж байгаа“ хэмээгээд тэдний өмнөөс уучлал хүссэн байна.

Уг шийдвэрийн дагуу Японы тамирчид наймуулаа үлдэж цаашид тэмцээнийг үргэлжлүүлэхээр болжээ. 27 настай Юүя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато, 22 настай Кэйта Имамура нарын тухай мэдээлэл улс орон бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байгаа учир Японы иргэд эдгээр тамирчдыг “Ичих” хэрэгтэй хэмээн сошиалд тэдний зургийн хамт онцлоод байгаа аж.

www.Seen.mn