1987 онд 36 настай Елена Базыкина 5 найзын хамт Европын хамгийн өндөр цэг рүү гарахаар зорьсон ч эргэж ирээгүй юм. Тэд бүгд цасан нурангинд даруулан нас барсан билээ.
Үүнээс хойш 36 жилийн дараа Орос уулчин Елена Базыкинагийн амьдаараа хөлдөж хадгалагдсан цогцсыг энэ долоо хоногт 4000 метрын өндрөөс олсон байна. Цогцосны халааснаас иргэний пассфорт, 1987 онд ниссэн онгоцны билет зэрэг олджээ. Бүсгүйн ар гэрийхэн Елена Базыкинаг өнөөг хүртэл ямар нэгэн байдлаар амьд байгаа гэж итгэн хүлээдэг байсан гэжээ.
Одоогийн байдлаар бүсгүйн цогцос олдоод байгаа бөгөөд бусад 5 хүний цогцос ч мөн адил олдох магадлалтай гэж үзэж байгаа аж.
www.Seen.mn