нийгэм,

Машин ачилтын жолооч цагдаа нарыг хэл амаар доромжилсон учир ийм зүйл болсон гэв

1
Хуваалцах
bqm4pl3u

Цахим ертөнцөөр саяхан цагдаагийн ажилтнууд болон ачилтын компанийн жолооч нарыг баривчилж байгаа бичлэг тарж олон хүний анхаарлыг татаж байв.

Цахимаар тарсан энэ бичлэгийн тайлбарт, СБД-ийн Цагдаагийн хэлтсийн гадаа зам дээр зогссон цагдаагийн машиныг ачих гэсэн ачилтын машины ажилтнуудыг 10 гаруй цагдаа нар нийлж зодон, цагдаагийн байр руугаа авч орлоо.

Ямар дээрэлхүү харьцаж байна вэ. Шууд цохиод л газар унагаагаад л….Бүдээрээ тойрч бүчиж, чирч гулдраад л, дамжлаад л. Бичлэг хийж байгаа хүмүүсийн утсыг хурааж бичлэгийг нь устгана гээд л…. СБД-ийн цагдаагийн хэлтсийн үүдээр өнгөрдөг авто зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй боловч цагдаагийн машин урсгал сөрж явах нь олонтой тааралддаг.

Цагдаагийн байгууллага ажилтнуудынхаа боловсролын түвшинг дээшлүүлж, харилцааны соёлд суралцуулах, бас өөрсдөө дүрэм журмаа мөрддөг болгомоор юм аа. Хүн зодоод байгааг нь харж байгаа олон хүмүүс цагдаа хүн зодохоо болиоч гэж орилолдож байгааг ер сонсох ч сөхөө алгаа тэр тэдэн цагдаа нарт гэсэн байв.

Энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүтэй тайлбар хийжээ.

Тэрбээр “Ийм асуудал хоёр долоо хоногийн өмнө болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дуудлагад явдаг шуурхай албаны автомашиныг ачилтын машин ачих гэсэн юм билээ. Цагдаа нь гарч ирээд ийм учир шалтгаантай шуурхай албаны машин гэж тайлбарлатал тэр залуу өөдөөс нь цагдаа нарыг хэл амаар доромжилж, хараалын үгс урсгасан учраас хэлтэс рүү орж асуудлаа шийдье гэсэн юм билээ. Гэтэл орохгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн тул чирсэн асуудал гарсан байсан. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас ачилтын компанийн холбогдох хүмүүстэй уулзаж шийдвэрлэсэн” гэв.