ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Жованна Пиккаррета болон тус улсын “Леонардо” төрийн өмчит компанийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сансрын технологийг онцгой байдлын үеийн хариу арга хэмжээнд ашиглах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо
0