17 настай Украйны жүдо бөхийн тамирчин Дарья Белодед дэлхийн шинэ одоор нэрлэгдээд байна.

Тэрээр дөнгөж 17 настайдаа жүдо бөхийн 48 кг-ын дэлхийн аварга болсон юм.

Түүний тухай товчхон дурьдвал: Дарья Белодед 2000 оны Авардугаар сарын 10-ны өдөр Украйн улсад төржээ. 178 см өндөр, 48 кг жинтэй Дарья багаасаа жүдо бөхөөр хичээллэхээс гадна загвар өмсдөг байна.

Тэрээр олон улсад оролцсон сүүлийн 7 тэмцээндээ дарааллан түрүүлж 30 барилдаанд мөн адил дарааллан ялалт байгуулаад байгаа юм.

 Дарья Белодед 2017 онд Европын аваргын алтан медаль хүртсэн бөгөөд уг амжилтаа ахиулан 2018 оны дэлхийн аварга болсон нь жүдогийн түүхэнд хамгийн залуудаа дэлхийн аварга болсон тамирчинаар нэрлэгдээд байгаа аж.

Спорттой амьдралаа холбосон Дарьяа дэлхийн дахины анхаарлыг татаад буй нь түүний гаргасан амжилтаас гадна гоо үзэсгэлэн нь ийнхүү анхаарал татах шалтгаан болоод байгаа ажээ.

www.Seen.mn