Индонезийн Сулавеси арлын Палу хотод хүчтэй 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болон цунами болсны улмаас 832 амиа алдсан тухай тус улсын Үндэсний гамшгийн газраас мэдээлжээ. Засгийн газраас байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс болж хохирол амссан иргэддээ долоон сая ам.долларын тусламж үзүүлнэ гэжээ.