Вьетнам улсын ширэнгэн ойгоос бараг хагас зууны өмнө алга болсон Зөвлөлтийн офицер Юрий Поярковын цогцсыг олсон гэнэ. Вьетнамын умард хэсэгт орших Тамдао гэдэг уулархаг газар хийсэн малтлагын үр дүнд нисгэгчийн араг ясыг олсон аж. ЗХУ-ын агаарын цэргийн хүчний ахмад Поярков Вьетнамын Ардын армид зааварлагч нисгэгчээр алба хааж байжээ. 1971 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тэрбээр Вьетнамын нисгэгчтэй хамт МиГ-21С онгоцоор сургуулийн нислэг үйлдэж байх үеэр тэдэнтэй холбоо тасарсан бөгөөд онгоц нь радарын дэлгэцнээс алга болсон түүхтэй. Алга болсон офицерын зээ охин Анна өвөөг нь олж өгнө үү гэсэн хүсэлт тавьснаар малтлагын ажил нэг жил орчим үргэлжлээд ийм үр дүнд хүрсэн байна.