Гурван улирал дараалан нуруугаа бөгтийтөл ажилласан тариаланч лангуунд байгаа ногооныхоо өртөгнөөс 3 дахин бага орлого олов.
-Дөрвөн улирлын турш халуунд нь халж хүйтэнд нь хөрч өдөр шөнийг ялгалгүй ажилласан малчин лангуун дээр байгаа махны үнийн 50% -ийг л арай чамай хүртэнэ. Баялаг үйлдвэрлэгчээс лангуу хүрэх богинхон зайд ЧЕНЖ гэдэг сайн дурын мөлжигч этгээдүүд шургалснаар зөвхөн тэдний халаас л зузаарах болов. Ченж гэдэг үгийн гарал үүслийг хөөж үзвэл мөнгө валютын солилцоо, арилжаа гэсэн утгаас гаралтай аж. Харин түүнийг орчин үеийн этгээд хэллэгээр орчуулбал “хачиг- хувалз” ба шимэгч гэж орчуулж болох юм.
Өнөөдрийн манай нийгэмд ченжүүд өөрсдийн ноёрхолоо салбар бүрд тогтоосоор байна. Боловсролын салбарын ченжүүд “диплом”-н үнийг хөөрөгдөнө. Онгоц, галт тэрэг тэр ч байтугай үзэх үзвэрийн тасалбарууд ч хүртэл ченжүүдийн мэдэлд бүрэн шилжжээ. За энэ ч яахав гээд амар амгалан явж атал бүх төрлийн зөвшөөрөлийн бичиг баримтууд тэр ч байтугай албан туушаалын хувиарлалт хүртэл (60 тэрбумынхан) гэх нэршилтэй ченжийн атганд орсон гэлцэнэ. ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ЭЭ…Энэ цагт ноёрхож байгаа хэмжээгүй эрхэт ченжийн хаанчлалыг хэзээ тас цохиж ард түмнээ тэдний дарлалаас чөлөөлөх вэ???