Аргентин улсын нэгэн сургуулийн багш 30 настай Жорж Криучено сургуулийнхаа 15 настай өсвөр насны сурагч охинд бэлгийн дарамт үзүүлжээ. Охиныхоо мессежээс үүнийг олж мэдсэн охины аав сургууль дээр нь очиход уг багш коридорт явж таарсан байна.
Охины аав түүнийг хармагцаа дайрсан бөгөөд хурдан хөдөлгөөнтэй тэрээр 15 секунд 22 удаагийн цохилт хийж багшийг хүнд гэмтээжээ.
Охин аавыгаа болиулаагүй бол Жорж Криучено түүнээс их бэртэл авах нь тодорхой байв. Уг явдлын дараа хохирогч цагдаад гомдол гаргахаар явжээ.
Харин хурдан хөдөлгөөнтэй “Аав“-ын бичлэг интернет орчинд байршснаар олон хүмүүс “Хэр баргийн хүн 15 секунтэд 22 цохилт хийж чадахгүй, гагцхүү охиноо хамгаалах гэсэн эцэг хүн л чадна“ хэмээн түүний үйлдлийг зөвтгөжээ.
www.Seen.mn