ОХУ-ын иргэн Богдана Осипова гэх бүсгүй АНУ-д нөхөр болон хоёр охины хамт амьдардаг байсан ч хүүхдийн хулгайд сэрдэгдэн тус улсын шоронд хоригдож буй юм.

Богдана Осипова Америк нөхрөөсөө салан хүүхдүүдээ дагуулан Орос руу явсан нь ийнхүү түүнийг буруутгах шалтгаан болжээ.

Түүний шүүх хурал ирэх сарын 4-нд болохоор товлогдсон ч 2019 оны гуравдугаар сарын 5-нд болж хойшлогджээ. Энэ хугацаанд бүсгүйг хүүхдүүдээ Америкд авчирвал батлан даалтаар гаргаж болох тухай шүүхээс мэдэгджээ. Мөн тус улсын шүүхээс бүсгүйг хүүхдүүдээ хулгайлсан хэрэгт буруутгаад буй бөгөөд 83 жилийн ял төлөвлөсөн байна. Тэдний уг шийдвэрийн Орос улс хүндэтгэж үзнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдээлснийг “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

АНУ-д хоригдож буй орос бүсгүй Богдана Осиповагийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын 4-нд болох байсан ч 2019 оны гуравдугаар сарын 5-нд болгож хойшлуулжээ. Энэ талаар Осиповагийн өмгөөлөгч Алексей Тарасов ярьсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. АНУ-ын шүүх түүнийг хүүхдүүдээ Оросоос Канзас муж руу авчирвал түр батлан даалтаар суллана гэжээ. Учир нь америк нөхрөөсөө салж, хүүхдүүдээ Орос руу авч явсан Богданаг өөрийнхөө хүүхдүүдийг хулгайлсан гэж буруутгаж байгаа юм.

Бүсгүйн хэлж буйгаар нөхөр нь түүнийг болон хүүхдүүдээ зодсон учир Америкаас явсан бөгөөд одоо 7 сартай жирэмсэн хоригдож байгаа аж.

www.Seen.mn