Буддын шашинд сахил хүртсэн лам хүн бэлгийн харьцаанд орох, согтууруулах ундаа хэрэглэх, мах идэх, хар тамхи мансууруулах бодис хэрэглэх нь хориотой байдаг.
Тэгвэл 29 настай Кай Хун хэмээх Тайвань ламын ёс бус хэд хэдэн бичлэг тарж олон нийтийг цочирдууллаа.
Тэрээр уг бичлэгт нэгэн эртэй бэлгийн харьцаанд орж байх бөгөөд бичлэгийн үеэр мансууран “Би чамд хайртай“ хэмээн хэлж байжээ.
Кай Хун Миаоли хотын Тхуан сүмд шавьлан суудаг бөгөөд лам хүний ёсноос гажууд үйлдэл хийсэн түүнийг “Mirror Media” сайтад “Бурхны шашинтан хүн ам, үйлдэл болон сэтгэлээрээ нүгэл үйлдсэн нь ичгүүртэй хэрэг“ хэмээн бичсэн байна.
Ижил хүйстэн ламтан буддын шашны ёсоор шийтгүүлэх нь тодорхой болоод байгаа юм.
www.Seen.mn