Монгол улсыг хөгжүүлэх нэг гарц нь аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлэх явдал юм.
Чингис хаанаар дэлхийд танигдсан ард түмэн учир Чингис хаанаар жуулчдыг татах нь зүйн хэрэг. Тиймдээ ч Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг, Амар мөрний эх, Онон голын сав газрын зүрхэн хэсэг буюу Дадал сумын Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор баригдахаар төлөвдөгдөж байгаа аж.
Уг төсөл 2019-2024 оны хооронд хэрэгжих гэнэ. Харин тус цогцолборын загвар зургийг харсан иргэд Чингис хаантай бус Аса аваргатай илүүтэй адил харагдаж буйг онцолжээ.
Цогцолбор 19 сая ам доллар буюу 50 тэрбум төгрөгөөр баригдахаар төсөвлөгдөж байгаа юм. Харин уг мөнгө Чингис хааныг бус Дагвадорж аваргыг суртачилахад төсөвлөгдөх нь хэмээн иргэд шүүмжлэнгүй хандаж байгаа юм.
Хөшөөний зургийг харвал Чингис хаан бус Аса аварга харагдах нь дамжиггүй аж.
2024 онд баригдаж дуусах тус цогцолбор биелэлээ олвол 25-30 хүний байнгын ажлын байр байхаас гадна Дадал суманд 9000 хүн ам суурьшиж, жилд хамгийн багадаа 90 мянган жуулчин ирж очих урсгал үүснэ хэмээн тооцоолж байгаа юм.
www.Seen.mn