Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.8₮
  • Евро
    4082.71₮
  • Японы иен
    25.01₮
  • Швейцарийн франк
    4369.48₮
  • Шведийн крон
    376.01₮
  • Английн фунт
    4841.78₮
  • Болгарын лев
    2087.56₮
  • Унгарын форинт
    10.13₮
  • Египетийн фунт
    71.86₮
  • Энэтхэгийн рупи
    41.88₮
  • Хонконгийн доллар
    455.62₮
  • ОХУ-ын рубль
    45.35₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    496.38₮
  • БНСУ-ын вон
    2.6₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2612.14₮
  • Австралийн доллар
    2316.36₮
  • Чехийн крон
    163.8₮
  • Тайванийн доллар
    119.37₮
  • Тайландын бат
    109.81₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    839.61₮
  • Сингапурын доллар
    2780.52₮
  • АНЭУ-ын дирхам
    973.02₮
  • Кувейтийн динар
    11657.37₮
  • Шинэ Зеландын доллар
    2151.61₮
  • Данийн крон
    547.24₮
  • Польшийн злот
    956.75₮
  • Украины гривн
    85.86₮
  • Норвегийн крон
    353.58₮
  • Непалын рупи
    26.18₮
  • Өмнөд Африкийн ранд
    199.59₮
  • Туркийн лира
    91.15₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11982969.27₮
  • Мөнгө /унцаар/
    119464.99₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.6₮
Онцлох, Эдийн засаг,

БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
IMG_9754

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа нэгдүгээр сарын 13-ны өдөр БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацын ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Нам Жү Квон болон Гадаад харилцаа, бизнесийн  үйл ажиллагаа хариуцсан захирал Сан Жун Чой болон холбогдох албаны бусад хүмүүстэй уулзалт хийж, Хөгжлийн банкны чанаргүй активын удирдлагыг сайжруулах хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

БНСУ-ыг 1997, 2003, 2008, 2013 оны санхүүгийн хямралаа давахад голлох үүргийг гүйцэтгэсэн, актив удирдлагын салбарт 52 жилийн туршлагатай KAMCO корпорац нь санхүүгийн хямралд өртсөн байгууллагуудын чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх, бизнесийн бүтцэд өөрчлөлт хийх зэргээр тухайн байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг төрийн өмч давамгайлсан корпорац юм. Тухайлбал, тус корпорац олон улсын авто машин, электрон барааны салбарын тэргүүлэгч Daewoo группт 1990 оны эхэн үед бүтцийн өөрчлөлт хийж, дампуурлын ирмэгээс аварч байжээ.

2025 онд Хөгжлийн банк нь активын чанараа сайжруулах, олон улсын зах зээлээс хямд өртөг бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, банкны үндсэн үйл ажиллагаагаа сэргээхээр томоохон зорилтууд дэвшүүлээд байгаа билээ. Энэ төлөвлөгөөний дагуу гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д хийсэн анхны ажлын уулзалт амжилттай болж, KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо.

Дашрамд дурдахад Хөгжлийн банкийг тойрсон зээл олголт, санхүүжилттэй  холбоотой үйл ажиллагаанд сүүлийн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар авсан, олгосон зээлүүдэд холбогдох албан тушаалтуудад хуулийн хариуцлага хүлээлгэж буй. Гэсэн ч  гэмт хэргийн улмаас банканд учирсан хохирлоос өнөөдрийн байдлаар 130.0  тэрбум төгрөгийн хохирол л бодитойгоор барагдаж, банкны хүлээх бусад эрсдэл буюу алдагдал 1.6 их наяд төгрөг болж болзошгүй байгаа билээ. Цаашид чанаргүй зээл, авлага болон хураагдсан хөрөнгүүдийн үнэ цэнийг бууруулахгүйгээр мэргэжлийн түвшинд эрсдэлийг зөв тооцоолж, актив тус бүрд тохирсон арга хэлбэрээр ажиллан эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгах шаардлагатай байгаа юм. Зээлээр санхүүжүүлсэн зарим төслийг бүтцийн өөрчлөлтийн хүрээнд сайжруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг хайхгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцаа хөрөнгүүдийг нь дуудлага худалдаагаар худалдан борлуулахад нийт чанаргүй зээлийн 40 орчим хувийг л төлүүлж, зарим төслүүдийн үр дүнд бий болох ирээдүйн мөнгөн урсгал, орлого хаагдах, бий болох боломжгүй болох учраас мэргэжлийн гарц шийдлийг олохоор Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд ажиллаж байна.

262
Өмнөх

СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

өмнө 4 сар
Дараах

Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

өмнө 4 сар

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт