УИХ-ын чуулга дахин үргэлжилж байна.
Д.Оюунхорол: Өнгөрсөн 28 жилд энэ засгийн газар шиг ЗГ-ыг үзсэнгүй. Энэ олон гишүүд сайдууд асуудалд орооцолдсон байхад тэдний асуудлыг шийдээчээ. Би таньд МАН-ыг зөв аваад яваачээ гэж өрөөнд чинь хүртэл орж хэлж байсан. МАН-ыг ингэж хагаргаж бутаргаж байгаад чинь би үнэхээр таныг хараад ичиж байна. Энэ замбараагүй явдлаа зогсоогооч ээ хэмээн шаардаж байна. Та төрөөс төрсөн тэрбумтангуудтайгаа л тэмцээрэй. ТҮЦ ажлуулж үзээгүй төрөөс төрсөн энэ тэрбумтангууд их байгаа шүү.
У.Хүрэлсүх: Бүгдээрээ Улаанбатарын утаа, шударга бусын утаатай тэмцэх гээд байгаа юм ш дээ. Шударга ёсны төлөө ажиллахаар ингэж МАН хагарч байгаа юм. Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэдгээс л айж байна. Ард түмэн намайг дэмжиж байгаа тэрийг би мдэдэрч байна. Ганцхан өдрийн дотор 2500 мессеж надад ирсэн. Энэ нь ард түмэн надад итгэж найдаж байгаагийн илрэл гэж бодож байна. Харин ч та бүхэн намайг бүгд дэмжих хэрэгтэй. Би бол зүгээр л нэг муу жолоочийн хүүхэд. 17 настай байхдаа цэрэгт явж 4 жилийн хугацаанд арми надад эх орон ямар чухал гэдгийг цусаар, махаар дамжуулж мэдрүүлсэн. Тиймээс нам дамжсан олигархуудтай тэмцэнэ гэж хатуу шийдсэн.
Д.Тэрбишдагва: Намын дарга маань өөрт нь үг хэлчихээр л өрвөлзөөл явчих юм. Өшөө энэнээс илүү их ямар их эрх мэдэл хүсээд байгаа юм бол доо гээд гайхаад байх юм. Ерөнхий сайд маань ерөөсөө биш цэгцлээд өгнө, алаад өгнө, шаагаад өгнө л гээд байх юм. Монгол улсын Ерөнхий сайд хүн шүү дээ. М.Энхболд сайд ч гэсэн хариуцлага хүлээгээд өөрийнхөө байр суурийг илэрхийлчмээр байгаа юм.
www.Seen.mn