Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр твиттер сүлжээнд нэгэн этгээд өнөөдөр буюу 13, 14-ны өдөр Япон улсын төв цэг болох Токио хотын метроны буудал орчмоор 10 хүнийг хөнөөнө хэмээн мэдээлсэн юм.
Уг мэдээллийг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж тухай өдөр Токио галт тэрэгний буудал орчмоор явахгүй байхыг анхааруулж байна.
Гэмт этгээд 10 хүнийг хүйтэн мэсээр хорооно хэмээн мэдэгдсэн бөгөөд үүний дараа өөрийнхөө амийг егүүтгэнэ гэдгээ дурджээ.
2008 онд үүнтэй ижил жиргээ твитерт явах болсон ч олон нийт анхаарал хандуулаагүй юм. Гэтэл гэмт этгээд жиргээнд мэдээлсний дагуу 10 гаруй хүнийг дайрч амь нас, эрүүл мэндийг нь хохироосон хэрэг гарч байсан билээ.
www.Seen.mn