“Очир Дагинас” ХХК-ийн dryage буюу агааргүй орчинд 1 кг махыг 400 гр болтол хатааж хийдэг герман технологиор Хятадын зах зээлд зориулан хийсэн органик хиам Хятадын зах зээлд өндөр үнэ хүрч байна. Уг шинэ бүтээгдэхүүнийг “ТАЛЫН ДОМОГ” хэмээн нэрлэж, XIII зууны үеийн Монголын язгууртны дээлнээс санаа авч хайрцаг, баглааны загварыг хийсэн нь “Монголын тал нутгийн домог дахин төв Азийг донсолгоно” гэсэн билэгдлийг агуулан бүтээгджээ. “Талын домог” гэх нэр Хятад ханз үсгээр “ҮРЖИЛ ШИМТ НУТГИЙН ГАЙХАМШИГ” гэх утгаар бичигддэг бөгөөд Монголын шимт нутгийн дээж бүтээгдэхүүн хэмээн ойлгогддог байна. Түүнчлэн Талын домог брэндийн Хятадын зах зээлд зориулан бэлтгэсэн шинэ сурталчилгаагаа ардын язгуур урлаг орчин үеийн beatbox урлагтай хослосон үзүүлбэрийг Шанхай хотын метро дотор flashmob буюу гэнэтийн үзүүлбэр хэлбэрээр хийсэн нь тун өвөрмөц болжээ. Ийнхүү Монголын брэнд Монгол дээлээрээ гоён дэлхийн зах зээлд амжилттай гарч байна.
Бичлэгийг https://www.facebook.com/OchirDaginas/videos/213894332878237/ линкээр орж үзнэ үү.