Амралтын өдрүүдийг бааранд найзуудтайгаа бус, гэртээ олон ангит киногоо үзсэн шигээ л өнгөрөөж байна уу. Тэгвэл та үнэхээр оюуны өндөр чадамжтай хүний нэг ч байж мэдэх юм.
Английн хувьслын биологичид болон Сатошиа Канаваза, Норма Ли нар ингэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар ихэнх хүмүүсийн аз жаргалын түвшин ийм зүйлээс хамаардаг аж. Өөрөөр хэлбэл олон хүнээс ухамсартайгаар зайгаа барьдаг хүмүүсийг эрдэмтэд “оюуны өндөр чадвартай” гэж дүгнэж байна.
Үнэхээр ч ухаалаг хүмүүс ертөнцийг өөрөөр харж, боддог болохоор эргэн тойрны хүмүүсээс аль болох зайгаа барьдаг. Тэдний хувьд ертөнцийг өөрсдийнх нь нүдээр хардаг хүмүүсийг олоход тун төвөгтэй.
Каназавагийн үзэж байгаагаар өндөр IQ-тэй хүмүүс найз нөхөдтэй болохыг яардаггүй. Учир нь оюуны түвшнээр өөртэй нь эн зэрэгцэх хүнийг хүрээллээсээ харж чаддаггүй байна. Эсвэл тэд карьертаа хэтэрхий анхааран завгүй ажиллаж, бусад найзуудтайгаа уулзалдах цаг зав гардаггүй аж.