UFC-ийн тамирчин, UFC-ийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа ялж байсан Поляна Вианаг дээрэмдэхийг оролдсон азгүй эр цусаа гартал зодуулжээ. 

Уг явдал Бразилийн Рио де Жанейрогийн гудамжинд болсон бөгөөд Поляна Вианаг такси хүлээн гудамжинд зогсох үед залуу ирж цаг асуусан ч удалгүй цаасанд боосон хуурамч буу гаргаж ирэн бүсгүйг мөнгө болон эд зүйлсээ өгөхийг шаардсан байна.

Харин үүний хариуд Поляна залууг хэд хэдэн удаа цохиж, гарыг нь өчиж, эмнэлгийн тусламж үзүүлснийхээ дараа цагдаагийн хэсэгт аваачиж өгчээ.

Хэргийн тухай UFC-ийн ерөнхийлөгч Дана Вайт хэлэхдээ Поляна Виана “Залууд хариуг нь хангалттай өгчээ” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн байна.

www.Seen.mn