СМонгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр иргэний хувиар Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлаар батлуулах гэж байсан үйлдлийг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, 178 хуудас баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас дээрхи гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, холбогдох баримтуудыг хүлээн авч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан “Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа-Худаг-Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг илтэд зөрчсөн” гэх эрүүгийн 180200112 дугаартай хэрэгт хамтатган шалгуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Авилгатай тэмцэх газарт шилжүүллээ.
Ц.Элбэгдоржийг АТГ шалгахаар боллоо
0