|
Яагаад алтан өдөр гэсэн гээч. Аав бол хөвгүүдийн насан туршийнх нь супермэн, амьд үлгэрлэл нь байдаг. Хүүхэд тань сайн эцэг, муу эцэг болох эсэх нь түүнтэй хамт өнгөрүүлсэн өдрүүдээс маш их шалтгаална. Тэгэхээр яахын аргагүй алтан өдрүүд байгаа биз.Аавтайгаа хамт өнгөрүүлсэн өдрүүдийн дурсамж хөвгүүдийн хувьд бүх насных нь сургамж, сургааль болон үлддэгийг бодон түүнтэй хамтдаа хийх ажлуудаа одооноос төлөвлөөрэй.Би энд 10 санааг дурдъя. Та баяжуулаарай.
1. Хамтдаа туялзуур сэлмээр хичээллэх эсвэл боулинг тоглодог тогтмол өдөртэй болоорой.Ингэснээр хүү тань биеийн авхаалж самбаа, оюуны овсгоо, түргэн сэтгэлгээ сайтай болохоос гадна аавтай хамтарч байгаагаар өөртөө итгэлтэй байдаг. (Монголд: Төв бассейний зүүн хойно, Монголын Архитекторын Эвлэлийн байранд байдаг)
2. Ээж, эмэгтэйчүүдээ гарын хоолоор дайлах Баяр ёслол, тэмдэглэлт өдөр биш байсан ч хөвгүүдийн хоолны өдөрлөгийг зохион байгуулж байгаарай. Энэ гар нийлж хамтарч буй үедээ л хөвгүүдийн энд тэнд ургах үс, нойтон зүүдний талаарх зовлонг хэрхэн давах тухай хууч хөөрдөг юм ш дээ. Түүнээс эрчүүд энэ талаар тухайлан цаг гаргаж ярилцах нь худлаа байдаг. (Удахгүй 3 сарын 8 боллоо доо)
3. Хамтдаа үздэг спортын төрөл, дэмждэг баг, хүндэтгэдэг бөхтэй байхЭнэ маш чухал, аав хүүг найз мэт дотно илэн далангүй байхад тусалдаг.
4. Хамтдаа майхантай аялалд гарах“Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэг шүү дээ. Хүүтэйгээ хамт аялалд гарч эх нутгийнхаа үүх түүх ёс заншлыг тайлбарлан таниулаарай.
5. Хүүтэйгээ гэр бүлийн ургийн модыг бүтээх (Угийн бичиг хөтлөх)Гэртээ байдаг садан төрлийнхөө зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлсийг хаяж гээлгүй тэмдэглэн хадгалах аргыг хүүдээ зааж, мэдэхгүй хүний зураг хөрөг байвал өвөө эмээ болон бусдаас лавлаж тэмдэглэж аваарай. Хол, ойрын хамаатан садангууд ялангуяа хамгийн өндөр настай, ахмад хүмүүстэйгээ уулзахдаа өөрсдийнхөө мэдэхгүй байгаа зүйлсийг асууж. Цуглуулсан мэдээллээрээ ургийн мод зурж ураг удмын цусаа цэвэр үлдээх ухааныг тайлбарлаарай.
6. Нууц товчоог ярьж өгөхАавуудын ярьж өгсөн түүх домог хүүхдийн сэтгэл зүрхэнд бат бэх оршиж аливаад тэмүүлэх итгэлийг өгч байдаг нууц шидтэй. Тийм ч учраас хүүдээ та өөрөө нууц товчоог заавал ярьж уншиж өгөөрэй. Оройд нэг бүлэг, хэсэг байхад л зөв хэмнэл.
7. Цэрэг эрс болон баатарлаг түүхүүдтэй бүх киног үзЭр хүн, баатарлаг залуусын гайхалтай түүхэн киног өвөө, өвөг эцгийнхээ бодит амьдралаар баяжуулан ярилцаж өнөөдрийнх нь энэ жаргал ямар их үнэ цэнээр олдсоныг заавал ярилцаарай.
8. ХайрлахОхидыг, эмэгтэйг, эхнэрээ хайрлах арга ухааныг аав танаас л үлгэрлэдэг. Хүүгээ жаргал дүүрэн амьдраасай гэж бодвол эхнэрээ хайрлах арга ухаанаа өвлүүлэн үлдээгээрэй. Таны ээждээ хандаж буй хандлага, харилцаа, эхнэрээ хамгаалж хайрлаж буйг хүү тань харж төлөвшдөг.Эрийн муу эмд гэж эмэгтэй хүний эмзэгхэн сэтгэлийг хүйтэн гараараа хөсөр хөндөж болохгүйн ухааныг өгөөрэй.
9. Уураа барих, үгээ тэвчихЭр хүн, аав хүн алив зүйлийг бусадтай ярилцахдаа өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах, шаралхан хараах зэргийг цээрлэж нэр хугарвал нэг насаараа доройтдог үлгэрлэлийг сурган захиарай.
10. Хүний итгэл даадаг байхАяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ, эр хүний замын хүзүү урт гэх мэт сургааль үгсүүдийг багаас нь хэлэлцэж холбоотой домог түүх бодит явдлыг хэлэлцэж итгэл даасан эр хүн, жаргал дүүрэн өрхийн тэргүүнийг аав та бэлтгээрэй.
Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)