Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
    Дэлхийн үйл явдал,

    Ёс суртахуунтай хакер

    нийтлэсэн Site Default3 сар 13, 2019
    1
    Хуваалцах
    Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
    hacker

    Хакерчин хүмүүс  гэхээр цахим ертөнцийн хаягт нь нэвтэрч, бусдын хувийн мэдээллийг хууль бусаар хулгайлж үнэ хүргэж зардаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш ажээ.  “Universal.com” цахим хуудасныхан АНУ-ын 18 настай “Цагаан бүрх малгайт” хочтой хакерчин Сэм Карритай ажил, мэргэжлийнх нь талаар хийсэн ярилцлагыг нийтэлсэн байна.

    Түүний насныхан  буюу 18 настай залуучууд энэ насан дээрээ банкин дахь дансандаа хурааж хадгалсан хөрөнгөгүй байдаг. Харин Сэм Карри мэргэжлийн хакер болсноор 18 настайдаа амьдралаа бүрмөсөн өөрчилжээ. Тэрээр “Миний зураг өөр амьдрал өөрчлөгдсөн” гэж ярьсан байна. Түүний “ВВС- агентлагт ярьснаар долоо хоногт 20 гаруй цаг ажилласнаар  100 сая. ам долларын ашиг олдог ажээ. АНУ-ын Небраска мужид амьдардаг хакерчин залуу 11 настайгаасаа хакерчин болохыг хүссэн. Тиймээс компьютер сонирхож  гэрээсээ ч гарахаа больсон хэмээн дурсан ярьжээ.

    Сэм Карри эхэндээ аав ээж миний хийж байгааг эсэргүүцдэг байсан. Учир нь би өрөөндөө 15 цагаар ажиллаж  гардаггүй байсан юм. Гэхдээ дараа нь емайл хаягаараа мөнгөний баримт хүлээж авсан. Үүний дараа тэдний хандлага өөрчлөгдсөн гэв. Харин одоо Сэм Карриг цагаан бүрх малгайт эсвэл ёс суртахуунтай хакер гэдгээр нь таньдаг болсон байна. “Цагаан бүрх малгайт” гэдэг нь цахим хуудсан дахь алдаа, системийн аюулгүй байдлыг нь хангаж компаниудтай хамтран ажилладаг хакеруудыг хэлдэг аж.  Харин цагаан бүрх малгайт гэгддэг  зарим хакер  өмнө нь хамтарч ажилладаг байсан  компаниудын мэдээллийг хакерддаг болсон. Тиймээс тэднийг  хар бүрх малгайт хакерууд гэж нэрлэдэг бөгөөд кибер халдлага үйлддэг “Anonymous”, “Lizard Squad”  групптэй хамтарч ажилладаг аж. Мөн компаниуд цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалахын тулд хакеруудад өндөр шан амладаг байна. Тиймээс кибер гэмт хэрэгтнүүдэд хар зах дээр боломжийн  үнэтэй ажлын санал олддог аж.

    Түүний хэлснээр хакер болох нь Сэм Карри шиг залуучуудын хувьд  ашигтай  ажил ажээ. Тэрээр “Хакерууд амласан шагналыг нь авахын тулд хоорондоо өрсөлддөг. Өгсөн даалгавар хэцүү  байх тусам амласан  мөнгөн  шагнал нь өндөр байдаг. Гэхдээ бодит байдалд бүгд багаар ажилладаг. Учир нь бид хийж байгаа ажилдаа их дуртай” гэжээ. Түүнчлэн  цагаан бүрх малгайт хакеруудын байгууллага нь дэлхийд их хүчтэй байгууллага. Мөн энэ чиглэлээр ажилладаг 200 гаруй найз надад бий. Тэдний ихэнх нь надад ажил олоход тусалдаг гэж “ВСС”агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн хакер байх нь санхүүгийн хувьд их ашиг олдогоороо гайхамшигтай ажил гэв. Тэрээр хакераас гадна “17 security” кибер хамгаалалтын компанийг удирдан ажилладаг байна.

    Х.Оюунболд

    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

    1,421
    Өмнөх

    Эрдэнэтгейт ба мөнгө угаалга

    3 сар 13, 2019
    Дараах

    Улс төрийн аллага №2

    3 сар 13, 2019

    Төстэй нийтлэлүүд

    2025-01-21t114920z-232742118-rc2becadbt6b-rtrmadp-3-turkey-fire
    Дэлхийн үйл явдал, Онцлох,

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    нийтлэсэн Site Default1 сар 21, 2025
    a5284c30-de11-4c2b-8d55-593e0e2db069
    Дэлхийн үйл явдал, Онцлох, улс төр,

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    нийтлэсэн Site Default1 сар 21, 2025

    Шинэ мэдээлэл

    • Тамхины хяналтын тухай хуулийн төслийг яаравчлуулах эрх ашиг хэнд байна вэ

      Тамхины хяналтын тухай хуулийн төслийг яаравчлуулах эрх ашиг хэнд байна вэ

      өмнө 3 сар
    • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

      ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

      өмнө 6 сар
    • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

      БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

      өмнө 6 сар
    • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

      “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

      өмнө 6 сар
    • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

      АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

      өмнө 6 сар
    • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

      УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

      өмнө 6 сар
    • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

      МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

      өмнө 6 сар
    • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

      МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

      өмнө 6 сар
    • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

      НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

      өмнө 6 сар
    • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

      НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

      өмнө 7 сар

    Монгол банкны албан ханш

    • Эхлэл
    • улс төр
    • нийгэм
    • Хот
    • Шинэ мэдээ
    • Фото

    © 2019. Өөр мэдээллийн сайт