Монголын загварын тайзнаа алхах болсон нэртэй загвар өмсөгчдийн нэг нь Х.Бадамгэрэл. Тэрбээр дуучин Бэкэгийн гэргий болж олонд илүүтэй танигдсан. Тэрбээр 2009 оны “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. 2013 онд Топ модел болох байх хэмээн шуугиж байсан ч араг дээр сууж авахуулсан зургаасаа болж шүүмжлэлд өртөн авч чадаагүй гэлцдэг. Дараагийн жил нь өөрийгөө сайн бэлтгэн 2014 оны ТОП модел болсон бүсгүй маань өдгөө өөрийн “Андра” агентлагаа маш сайн удирдан авч яваа нэгэн. Х.Бадамгэрэл “Бусдыг бүү шүү, бүү шүүмжил. Бид амьдралынхаа хэтэрхий их цагийг бусдыг шүүмжилж бусдын хийж байгааг бусдын хэрэглэж байгааг бусдын яаж амьдарч байгаад анхаарал хандуулж хэрэггүй үг унагаж дотроо бодож атаархаж стрессдэх нь стрессдэж доромжлох нь доромжилж хов ярих нь ховоо ярьсаар өөрсдийгөө огт анхаарахгүй өөрсдийгөө харахгүй бусдыг л шүүж тунгаасаар яваа цаг мөчүүд олон бий.
Тэгвэл үүнийгээ болиод бүгдтэй эерэг бүхнийг зөв талаас нь бусдыг ойлгохыг хичээн бусдад саад болохгүйгээр амьдарч илүү бодол илүү үг ярилгүйгээр өөртөө илүү анхаарал хандуулж өөрийгөө хөгжүүлж өөрийнхөө мөрөөдөл зорилгод анхаарч эхэлцгээе. Цаг хугацаа дэндүү хурдан учраас энэ амьдарч байгаа хугацаагаа бусдыг шүүмжлэхгүй өөрийгөө амгалан эерэг аз жаргалтай болгоход анхаараад эхэлбэл хичнээн сайхан дурсамж бүтээх билээ” хэмээн шавь нартаа дандаа хэлдэг гэнэ шүү.
dorgio.mn