.Гаалийн Ерөнхий газраас эрүүгийн шинжтэй томоохон зөрчил илрүүлсэн байна. Энэ сарын 26-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминалаар Монгол улсын иргэн Б нь нийт 590 кг ургамлын үндэс хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдаад баригдсан байна. Эл хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулан иргэн Б-г Замын-Үүд дэх Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг