Сүүлийн хэдэн өдөр нийгмийн сүлжээнд дуучин Э.Түвшинсайханы “Анхны хайр” дууны клип олны бухимдлыг төрүүлээд байгаа билээ.
Түүний хувьд ганцаараа дуулахаас илүү гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа дуулах нь илүү их амжилтанд хүрдэг хэмээдэг. Тэгвэл гэр бүлийн дуучид Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар энэ удаад хамтарч дуулаагүй юм. “Мартагдашгүй намар” киноны дуу “Анхны хайр” дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөл авч дуучин бүсгүй дуулжээ. Гэвч дууч бүсгүйн шинэ бүтээл нь олонд төдийлөн таалагдсангүй. Уран бүтээлчдийн дунд тус дууны клипийг хэн хийснийг нь тодорхой болгохоор хайж эхлээд байгаа гэнэ шүү.
Д.Ана