Засгийн Газар ээлжит хуралдаанаа хийж байна. 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэлцүүлж шийдүүллээ. Төрд ажиллаж буй хэнбугай ч мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор шийдвэрлэв. Иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Төрийн албан хаагч казино тоглохыг Засгийн Газар хориглов
1