Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болоод байсан билээ.
Тэгвэл, тус охин дөнгөж сая эсэн мэнд олдсон байна. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэгээс тодруулахад, “Охин маань эсэн мэнд олдсон. Айлд байсан байна лээ. Охинтойгоо тухтай уулзаж яг юу болсон талаар тодорхой мэдээлэл авч чадаагүй байна. Одоо цагдаагийнхан уулзаж байна” гэв.