Хоёр эмэгтэй тутмын нэгд үтрээний хуурайшилттай байдаг гэж судлаачид тогтоосон байна Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг:
1. Цэвэршилт
2. Бэлгийн ариун цэврийг сахихад хэрэглэж буй савангаас. Үтрээний салстын хүчил шүлтийн тэнцвэр 4-4.5 рН байдаг. Иймд химийн гаралтай хатуулаг саван, шүршүүрийн гель, хөөс зэрэг нь сөрөг нөлөө үзүүлж, үтрээний орчмыг өөрчилдөг.
3. Мөн үнэртэй ус, будаг, угаалгын нунтаг, зориулалтын бус гель, ариун цэврийн цаас харшил үүсгэж болно. Иймд аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай.
4. Жирэмслэлт буюу сүүлийн төрөлт нь хорт болон хоргүй хавдар, арьсны эмгэг, өндгөвч, шээсний замын, бэлгийн замын халдвар, дархлаа сулрах, бэлгийн хомхой зэргээс болж болно. Мөн хими болон туяа эмчилгээ, цусны даралт, тэр ч байтугай тамхи татах, нойрсуулах, тайвшруулах эмийн хэрэглээнээс ч болдог байна.
5. Хорт зуршлууд : Тухайлбал тамхи татах нь цусан дахь хүчилтөрөгчийг багасгаснаар үтрээнд очих цусны урсгал буурч, хатангиршил болоход нөлөө үзүүлдэг. Мөн эстроген дааврыг бууруулдаг. Үүнээс гадна, тамхи татдаг эмэгтэйчүүд эрт цэвэршдэг ба эстроген даавар орлуулах эмчилгээ хийлгэхэд тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс үр дүн муутай байдаг.
Анагаах ухаанд үтрээний чийгшилт байхгүй байхыг үтрээний хатангиршил гэж нэрлэдэг. Түүний шинж тэмдэг нь зөвхөн хуурайшаад зогсохгүй загтнах, хорсох, бэлгийн харьцаанд орох үед бага зэрэг цус гарах, шээс алдах зэрэг байдаг. Энэ таагүй байдлын шалтгаан нь ихэвчлэн дааврын тэнцвэр алдагдалтай холбоотой үүсдэг.
Амьдрал дээр харахад эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нас тухайлбал 40-60 насанд ажиглагддаг. Энэ үед эмэгтэйчүүдийн үтрээг чийгшүүлж, хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж хэвийн хэмжээг зохицуулж байдаг эстроген даавар багасдаг. Эстроген багасахад үтрээний байгалийн хамгаалалт буурч, халдвар, бактери орох эрсдлийг нэмэгдүүлнэ. Үүнээс үүдэн үтрээний салст гэмтэж, бичил шарх үүсдэг.
Эстроген нь үтрээнээс гадна шээсний сүв, давсагт нөлөөлдөг. Шээсний сүв нь үтрээтэй ойр байрладаг бөгөөд нимгэн тул улмаар нян, мөөгөнцөр үтрээ руу нэвтрэх боломжтой болдог. Зарим эмэгтэйчүүдийн бөөр-шээсний замын халдвар өвчнөөр ойр ойрхон өвдөж, шээрэнгэ болдог.
Үүнийг хэрхэн эмчлэх вэ?
Хүний биед сөрөг нөлөөгүй, төгс үр дүнтэй эмчилгээг La Sante эмнэлэг хийж байна.
1.Нано технологийн физик эмчилгээний Phenix аппарат
2. Үтрээний PRP эмчилгээ
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77006677 дугаараас болон La Sante center гэсэн фэйсбүүк пэйжрүү орж аваарай.