1. Аялагч: Чимгээ
Чиглэл: Бээжин – Ухань хот
Анх Чинхүсэл Батболдын (Дэлхийгээр Аялагчид) групп дээр постолсон зургийг нь хараад л шууд Бээжин явахаар шийдсэн. Тэгээд зөвлөгөөнийх нь дагуу өөрөө аялах гэж судалж үзсэн л дээ. Тэгээд ер нь бол Хятад хэлгүй байж яагаад ч ганцаараа үүргэвчээ үүрээд явах боломжгүй санагдсан, Хятад хэлтэй найзтай бол цуг явбал болох байх. Тэгээд даатгалтай баталгаатай байдлаа бодоод аяллын компаниар аялсан Zuv_Mongol гээд. Ер нь бол ихэнх аяллын компаниуд үнийн хувьд 1,400,000₮ гэж байсан газраар явах нь тэгээд 7 шөнө, 8 өдрийн аяллууд байсан. Энэ газрынх болохоор 10 шөнө 10 өдрийн аялал, нэмэлтээр замдаа Ухань хотын далайн паркаар аялах хөтөлбөртэй үнийн хувьд адилхан, 10 хоногийн өмнө бүртгүүлбэл 1,350,000₮ гэж байсан. Аяллын маршрутын хувьд ингэж явсан:
Улаанбаатар-Замын үүд (автобусаар 7 цаг орчим), Замын үүд-Бээжин (вагоноор 12 цаг орчим), Бээжинд өдрийн хоол идээд тэгээд цааш ахиад Бээжин-Ухань хот руу (вагоноор 12 цаг орчим) очиж буудалд байрлана. Маргааш өглөө нь Далайн парк, дэлфиний үзүүлбэр үзээд оройн хоол идээд shopping хийж байгаад орой нь Хөх мөрөнгөөр завиар аялсан. Шөнө нь Ухань -Зангжиажэ руу (вагоноор 12 цаг орчим) яваад буудалдаа очиж амарсан. Тэнгэрийн хаалга, Аватар уул, Шилэн гүүр, Шар луугын агуй гээд газрууд нь бүгд тэр хотдоо байрладаг 1 цаг гаран яваад очдог. Үзэж харж, алмайрах юм ихтэй заавал очиж үзэх газруудын нэг шиг санагдсан. Миний хувьд амралтаа үр бүтээлтэй, мартагдашгүй дурсамжтай сайхан аялал хийж өнгөрөөлөө.
Одооноос мөнгөө хурааж байгаад дараагийн амралтаараа ахиад гоё газар луу аялана аа л гэчихсэн байгаа 🙂
Эцэст нь хэлэхэд энэ группийнхээ нийт аялагчиддаа амьдралын аялалд нь амжилт хүсье!
Амьдрал бол Аялал…
Эх сурвалж: https://www.facebook.com/chimgee.sweet?fref=nf
2. Аялагч: Мөнхтуяа
Чиглэл: Бээжин – Жанжиажиэ
Би Beijing-Zhangjiajie маршрутаар аялаад ирсэн юм аа. (11 өдөр). Өмнөх хүмүүсээс нэг ялгаатай байж магадгүй зүйл нь хувиараа аяласан. Олж мэдсэн зүйлээсээ хамгийн хэрэгтэйг нь хуваалцъя.
1. Хэрвээ 24-өөс доош насны оюутан, сурагч байвал оюутны картаа үзүүлээд бүх үзвэр үйлчилгээний 60%-р яваад ирэх боломжтой юм байна лээ шүү. (Бид хоёр аялж явахдаа 2 гадаадтай таараад тэр 2 ямар ч хамаагүй чиний зурагтай карт байвал болно гэдгийг сонсоод туршиж үзээд бүх үзвэр дээрээ иргэний үнэмлэхээ үзүүлээд оюутны карттай ижилхэн гэж хэлээд хөнгөлөлттэй явсан. Гэхдээ ингэе гэж бодож байгаа хүмүүст student картаа үзүүлсэн нь дээр шүү.) Жишээ нь Zhangjiajie national parkin ticket нь энгийн тариф 245 юань байхад 160 юаниар хямдруулж болно.
2. Англи хэлтэй хүн бараг байхгүй гэж хүмүүсийн хэлдэг нь үнэн, гэхдээ google translate-ийн апп ашиглаад англиасаа хятад руу хөрвүүлээд хүмүүст үзүүлээд явахад дорхноо ойлголцохоор юм байна лээ.
3. Монголын аяллын компаниуд ямар байдгийг сайн мэдэхгүй байна, Гэхдээ тэнд байгаад нэлээн олон компанийн аяллыг харж байхад хүмүүс нэлээн давчуу бөөнөөрөө явдаг учраас олигтой ч зургаа авахуулж чадахгүй яарсан санагдсан. Тааваараа байж чадахгүй харагдсан. Надад лав өөрсдөө аялсан нь илүү амар санагдсан, гэхдээ энэ мэдээж хувь хүний сонголт байх.
4. Beijing-Zhangjiajie галт тэрэг хамгийн багадаа 24 цаг явдаг. Тэгэхээр галт тэргэнд ирэх очих нь 2 хоног зарцуулна гэж тооцохоос гадна унтлагын вагоны Soft sleeper-г авсан нь үнэхээр дээр шүү гэж зөвлөмөөр байна. Паскард нийтийн вагонд сууж явна гэдэг бодсоны ч хэрэггүй юм шиг байна лээ шүү. Хаалганы цаанаас нь харахад л нил тамхины утаа бохироор дүүрэн байсан.
5. Явахдаа Googlr map-г заавал татаарай гэж хэлмээр байна. “Амар” билүү дээ map-ний апп байдаг. Эргэн тойрон дахь бүх буудал хоолны газрынх нь зураг үнийг тариф юаниар харагддаг юм байна лээ. Их амар.
6. Хятад хоолнууд нь ялангуяа Zhangjiajie-д очихоор амтлагч ихтэй, монгол дахь хятад ресторануудтай зүйрлээд ч хэрэггүй онцгүй санагдсан бас янз бүрийн махаар хийдэг учраас сайн бодолтой сонгоорой. Zhangjiajie бол нэг Mac байдаг Willingyuand бол европ хоол бараг ганц л газар байна лээ. Тэр нь жаахан онцгүй
7. За тэгээд бид хоёрын хувьд хамгийн том асуудал хоол байсан. Монголд хятад хоол зөндөө иддэг байсан ч тэнд лав нэлээн асуудалтай санагдсан шүү. Гарч байгаа үнэр, орчин зэрэг нь бохирдуу, бид хоёр тэндэхийн хоол идэж чадахгүй өөр юм идэх гэж л их мөнгө үрсэндээ.
8. Аяллын маршрутын тухайд Монголоос Бээжин руу нисээд, Бээжинд хоёр хоноод галт тэргэнд нэг хоноод Zhangjiajie forest park нэг өдөр үзээд, Glass Bridge+Dragon cave нэг өдөр үзэж, Tianmen mountain үзэж, үзэх ёстой юмнуудаа үзээд,Бээжин руу галт тэргээр ирж орой нь Эрээн рүү нисээд замын үүдээс Улаанбаатар сууж нийт 11 хоног аялсан.
9. Zhangjiajie-гийн үзвэрийн өмнө ерөнхийдөө 8 гэхэд нээгээд 5 гэхэд хаадаг. Тиймээс ЭРТ БОСООД юмнуудаа үзэж амжаарай гэж хэлмээр байна.
10. Зардлын хувьд Zhangjiajie дээр үзвэрүүд Zhangjiajie forest park (нэг дүгээр нөхцөлийн дагуу бол 249 юань)
Glass bridge 140 юань (нэгдүгээр нөхцөлөөр 86 юань)
Dragon cave 100 юань (нэгдүгээр нөхцөлөөр 60 юань)
Tianmen mountain tasalbar+cable car=261 юань (151 юань)
Газруудруугаа явах автобус нийлээд 80 юань. Энэ дээр өнөөх апп-наараа харж байгаад өдрийн 100-130 юаниар нэлээн дажгүй буудалд буучихна. (бид хоёр өдөр болгон өөр өөр буудалд бууж байсан.Нэг ортой) хоол нь бол Хятад хоолнууд нь 30 юань гэж байх шиг байна лээ. Европ хоол нь арай үнэтэй, Beijing-Zhangjiajie soft sleeper галт тэрэг ирэх очих нийлээд 1200 юань
Улаанбаатар- Бээжин нэг талдаа нислэг 450 мянга болж байсан
Бээжин –Эрээн нислэг 270 юань
Замын үүд- Улаанбаатар галт тэрэг 35 мянга болсон.
Эцэст нь хэлэхэд: Яваад үзчихээд ирэхэд ҮНЭХЭЭР ХАРАМСХААРГҮЙ МАШ ГОЁ ГАЗАР байсан. Asian Switzerland шиг л санагдсан. Бас надад tour company-аас илүүтэйгээр хувиараа явахад үнэхээр сонирхолтой цагийн хязгааргүй хүссэн зүйлээ хийгээд гоё санагдсан. Амжилт.
Эх сурвалж: https://www.facebook.com/munipnl?fref=nf
3. Аялагч: Цэнгэл
Чиглэл: Сингапур, Малайз, Тайланд, Лаос,Вьетнам, Хятад
Сайн байцгаана уу? Найз охинтойгоо аялсан аяллын маршрут болон зардлаа хуваалцах гэсэн юм.Үүргэвчтэй аялал маань Сингапур-Малайз-Тайланд-Лаос-Вьетнам-Хятад гэх маршрутаар хамгийн хямд бөгөөд маш их адал явдал,дурсамж гээд маш сайхан аяллаа.Зураг болгон дээр тайлбар бичсэн байгаа аа тийн нийт ингэж аялахад 2хүний 2сая850мянга болсон 27хоногийн.Япон-Солонгос аялсан ч хүмүүс их сонирхох байх бас илүү хямд болохоор орууллаа.
Эх Сурвалж: https://www.facebook.com/tseegii.gtb?fref=nf
4. Аялагч: Сака
Чиглэл: АНУ
Би АНУ-аар амжилттай тойрон аялаад эх орондоо ирчхээд байж байна. Ингээд хэлсэн ёсоороо АНУ-руу аялсан аяллынхаа талаар хуваалцъя. Ингэхдээ бүлэг бүлгээр хувааж эмх цэгцтэй оруулах бөгөөд ингэснээр уншиж байгаа та хэдэд ч гэсэн ойлгомжтой, амар байх юм болов уу гэж бодлоо.
За эхний хэсэг бол АНУ руу очих нислэг ба нислэгтэй холбоотой зүйлс.
АНУ руу олон авиа компанийн олон янзын маршрутын нислэгүүдээр нисэж болно. Энэ дундаас хамгийн сайн сонголт нь Korean Air-ийн УБ-Инчеон-Сан Франциско (Лос Анжелес юм уу Сиэттл байсан ч болно) гэсэн маршруттай нислэг санагдсан. Хүмүүс бол янз янзаар л нисдэг юм байна лээ. Бээжингээр дамжаад United Airlines-ийн нислэг мөн Японоор дамжаад бас нисдэг юм байна лээ. Гэхдээ Korean Air-ийн миний дээр дурдсан маршрут бол хамгийн тухтай, хамгийн сайн сонголт шүү гэдгийг хэлмээр байна. Онгоц, үйлчилгээ, хоол, тав тух, customer service&support, нислэгийн сэтгэл ханамж зэрэг бүх л талаараа Korean Air яалт ч гүй Монголоос АНУ-руу нисэхэд байж болох хамгийн сайн нь юм байна лээ. Нэмээд хэлэхэд бас хамгийн хөөрхөн, эелдэг, тусархаг, эрч хүчтэй cabin crew-тэй нь Korean Air. Үүн дээр бол ёстой баталгаатай хэлнэ ээ хаха. Онгоцны үйлчлэгч охидуудаас нь нэг ширхэг өө хайя гээд өө олдохгүй байгаа юм чинь хаха. Korean Air-ийн АНУ-руу нисэх нислэгт нь бүр илүү хөөрхөнүүд нь байдаг юм байна лээ.
Нислэгийн тийзээ би Korean Air-ийн өөрийнх нь вебсайт болох koreanair.com гэсэн сайтаар нь онлайнаар захиалж авсан. 5-р сард нисэх нислэгийн тийзээ өвөл 1-р сарын эхээр захиалсан. Ингээд авахад УБ-Инчеон-Сан Франциско, Сан Франциско-Инчеон-УБ (бүх нислэг нь Korean Air) гэсэн ирж очих хоёр талын нислэгийн тийз нийт үнэ нь 1130 ам.доллар болсон. Нислэгийн тийзээ захиалахдаа нислэгээсээ 6 сарын өмнө эрт захиалбал хамгийн дээр шүү. Ингэвэл мэдээж хямд мөн боломжит суудлуудаас хамгийн гоёыг нь сонгох боломжтой.
Нислэгийн тийз харах, захиалахтай холбоотой бас нэгэн зүйлийг хэлэхэд momondo.com юм уу expedia.com гэх мэт сайтуудаар нислэгүүдийн боломж, хуваариудыг харж, нислэгээ сонгочхоод тухайн нислэгийг үйлдэж байгаа авиа компанийнх нь өөрийнх нь вебсайт руу орж тийзээ авбал ер нь зүгээр шүү. Учир нь skyscanner, expedia, momondo зэрэг вебсайтууд нь гуравдагч этгээдүүд л гэсэн үг шүү дээ муугаар хэлэхэд. Яахав эдгээр сайтуудаар дамжуулж тийзээ авахад одоогоор янз бүрийн асуудал гараагүй л байгаа л даа. Гэхдээ л тухайн нислэгүүдийг үйлдэж байгаа авиа компанийнх нь өөрийнх нь вебсайтаар авбал бүр найдвартай л гэсэн үг. Миний хувьд momondo.com сайтыг ашиглагдаг. Энэ сайтаар хамгийн хурдан, хямд гэх мэт нислэгүүдээ хайж олчхоод тухайн нислэгийг үйлдэж байгаа авиа компанийнх нь яг өөрийнх нь вебсайтаар орж тийзээ захиалдаг.
За тийзээ захиалчихлаа. Одоо онгоцоор нисэхдээ хэрхэн тухтай нисэх вэ? Юу юу бэлдвэл дээр вэ? Нэгдүгээрт, АНУ-руу нисэх нислэг бол маш урт нислэг. Тиймээс олон цагийн, урт нислэгийн бэлтгэлтэй онгоцондоо суух хэрэгтэй. Хамгийн түрүүнд хувцас. Онгоцон дотор нисч байхад сэрүүцэх юм уу даарна уу л гэхээс биш, хөлс асгартал халууцна гэж хэзээ ч байдаггүй. Тиймээс хувцсаа сайн бодож өмсөх хэрэгтэй. Богино нислэгт бол яахав гоёж гоодоод, очоод шууд хурал руугаа орох костюмтайгаа сууж болно. Харин АНУ-руу нисэх урт удаан нислэгт бол тэгж саналтгүй шүү. Зузаан даавуун урт оймс, биед эвтэйхэн бариу биш бэлтгэлийн өмд, далбагар юүдэнтэй бэлтгэлийн цамц өмсөж яваарай. Онгоцонд оронгуут суудал дээр чинь чиний өмсөх таавчик бэлэн байгаа. Гутлаа заавал тайлаарай нислэгийн турш. За эдгээр миний хэлсэн хувцасыг өмссөн байхад та тухтай нисэх болно оо АНУ руу. Өндөрт хүн шингэнээ хурдан алддаг учраас нислэгийн турш ус бага багаар байнга уух хэрэгтэй. Тэгээд бие засмаар болсон үедээ нойл орчхоод буцаад шууд суудалдаа суухын оронд жаахан алхаж биеийн чилээгээ гаргах хөдөлгөөнүүд хийвэл зүгээр. Хөгжим сонсмоор байвал iphone-ий чихэвч нтр ёстой худлаа шүү. Онгоцны нүргэсэн чанга дууг хэзээ ч хааж чаддаггүй. Тиймээс дуу тусгаарладаг, чихийг бүрэн тагладаг том чихэвчүүд зүгээр. Bose-ийн чихэвч жаахан үнэтэй ч гэсэн хамгийн сайн сонголт болно гэдгийг баттай хэлье. Нүдний хаалт болон онгоцны дэр хоёр бол тухайн хүн яаж, ямар байдлаар унтахад эвтэйхэн байдгаас л шалтгаалах байх. Жишээ нь би нүдний хаалт зүүхээр тухгүй санагдаад унтаж чаддаггүй. Тиймээс нүдний хаалт, дэр хоёрыг заавал авах хэрэгтэй гэж хэлмээргүй байна.
Хэрвээ та гар тээш ихтэй явж байгаа бол онгоц руу гаа хүлээж байгаад бүр сүүлд нь ороод дэмий. Учир нь гар тээшний бүхээгүүд дүүрчихсэн байх магадлалтай байдаг. Харин гар тээшгүй, сул явж байгаа бол оочерлож зогсох шаардлагагүй сайхан суугаад утсаа оролдож байгаад бүр сүүлд нь орсон нь зүгээр. Учир нь заримдаа онгоц хоосон суудлуудтай нисэх үе гардаг. Тэгээд та хамгийн сүүлд оронгуут хүмүүс бүгд суудалдаа суучихсан байх учир хаана сул суудлууд байна гэдгийг та тэр дор нь харж болно. Азаар гурван суудал нь гурвуулаа хоосон эгнээ ч таарах юм билүү хэн мэдлээ та тэр эгнээнд очиж суугаад сайхан тухтай явж болох нь байна шүү дээ.
Зиа ингээд сайхан тухтай нисээд АНУ-д буучихлаа шүү дээ хэхэ. Хил, гаалийн шалгалтын хувьд Сан Франциско-гийн нисэх буудал нэлээд сүртэй, сайн шалгадаг юм байна лээ. Лос Анжелес ч мөн ялгаагүй гэсэн. Сиэттлийн нисэх буудал харин арай гайгүй гэж дуулсан шүү. За тэгээд онгоц буух дөхөөд ирэнгүүт онгоцны үйлчлэгч нар бид нарын хэлдгээр декларацны бөглөх форм өгдөг дөө. Үүн дээр заавал үнэнээр бичиж байх хэрэгтэй шүү. Манайхан зарим нь ачаандаа ааруул цагаан идээтэй явж байсан ч гэсэн декларацны форм дээр Animal/Dairy Products гэсэн хэсэг дээр No гээд дугуйлчихдаг. Тэгээд ачаагаа шалгуулаад ааруул гарч ирээд гаалийн хянах ажилтнууд нь мэдэх юм бол АНУ руу орж чадахгүй буцах нөхцөл байдал ч үүсэж мэднэ шүү.
За ингээд эхний хэсэг болох нислэг болон нислэгтэй холбоотой зүйлсийг хэлэхэд ийм байна. Та нарт хэрэг болох мэдээлэл орсон гэдгийг сайн мэдэж байна аа хаха. Дараагийн хэсгийг тун удахгүй бичих болно оо. Хүлээж байгаарай.
Эх сурвалж: https://www.facebook.com/sakamgl?fref=nf
5. Аялагч: Чинхүсэл
Чиглэл: Бээжин – Жанжиажиэ
Энэ газрыг, ялангуяа энэ гүүрийг анх 2014 онд байхаа интернетээс хараад(ёоооооооо) хэзээ нэгэн цагт ийшээ заавал явна даа гэж бодож байлаа. Би ажлынхаа хамгийн анхны ээлжийн амралтыг энэ 2017 онд авч байгаа юм л даа. Тийм учраас ийм олон сар ажиллачхаад хэдхэн 7 хоног амрахдаа зүгээр гэртээ хэвтээд амралтаа өнгөрөөх надад маш хайран байсан тул тус оны төлөвлөгөөндөө энэ газраар аялахаа бичээд энэ төлөвлөгөөгөө биелүүлчихлээ! Амралтынхаа өдрийг хүлээх зуур энэ газраар аялсан хүмүүсийн постуудыг хараад битүүхэндээ догдолсон, атаархсаныг нуух юун.
Үзэхэд ёстой харамсхааргүй, хүмүүсийн үзэх ёстой газруудын тоонд заавал орохоор тийм гоё уудам зэрлэг ширэнгэн ой, Аватар киног хийсэн газар, 300м өндөрт байрлах 430м урт шилэн гүүр, Тэнгэрийн хаалга, 1100м өндөрт хадаа дагасан шилэн замаар алхсан. Саак байгаа биз
Миний аялал 5 сарын 2-нд эхэлсэн.
Маршрут:
Улаанбаатар-Замын үүд, унтлагын вагон 21500₮
Замын үүд-Хөх хот(Хөх хот орж найзыгаа аваад цааш явах байсан учраас, шууд Бээжин ороод цаашаа явбал зүгээр), автобус 135¥
Хөх хот-Бээжин, суудлын вагон 91¥
Бээжин-Жанжиажиэ张家界, унтлагын вагон 420¥
Олон цаг вагонд явах үедээ хоолоо сайн базааж явах хэрэгтэй. Вагон доторх зарж байгаа юмнууд үнэтэй, хоол нь хог.
Буцахдаа иймэрхүү ханшаар л буцна. Унтлагын вагоноо болиод суудлаар явбал бүүр хямдхан явна. Гэхдээ арай л ядарна. Улаанбаатараас эхлээд нэг талдаа гэхэд л бараг 45-60 цаг вагонд явна шүү дээ, Би буцаж явахдаа Бээжингээр биш Чанша长沙 гээд хотоор дайраад Хөх хотод ирсэн. Одоо Замын Үүдээс Улаанбаатар луу хөдлөх гээд байж байна.
Жанжиажиэ张家界 хотод 张家界国家森林公园(Аватар), 玻璃桥(шилэн гүүр), 天门山(тэнгэрийн хаалга, шилэн алхдаг зам) байгаа. Тийшээ явахдаа очиж үзэх газрынхаа үүдэнд ирээд билетээ аваад явсан ч болно. Эсвэл аялал жуучлалын газруудаар дамжуулан багцаар нь аваад явсан ч болно. Вокзалаас нь эхлээд л хаа сайгүй аялал жуучлалын газартай. Бид нарын хувьд өөрсдөө явахаар нэгт газар мэдэхгүй учир олигтой буудал, хоолны газрууд хайна, хоёрт очих үзэх газрууд аль зүгт, хэр хол, яаж явах энэ тэр гээд цаг алдана, жижиг сажиг асуудлууд байсан учир аялал жуучлалын газраар дамжуулан багцыг нь сонирхсон. Багцандаа 3 хоногийн 3 одтой буудал, 3 хоногийн өглөө өдөр орой хоол, очиж үзэх бүх газар, автобус, хөтөчтэйгөө багтсан. Дээр нь утсаар явдаг тээвэр(索道,张家界-д нэлээн хэд байдаг), лифт гэх мэт бүгд нийлээд хамгийн багадаа 1 хүний 1080¥ гэсэн. Өөрсдөө явахаар дан үзвэрүүд нь л 1000 гараад байсан тул 1080ийг нь жүдидсээр байгаад нэг хүний 900¥-гаар тохирсон. Аялал жуучлалын газраар зуучлуулахдаа хийж байгаа гэрээ, аялалд юу юу багтсан гэдгээ сайн уншиж бататгах хэрэгтэй шүү. Бид тэр өдрөө амраад маргааш нь лаг баярлаад л тухайн газраа автобусаар хүргүүлээд л цаашаа авж явдаг хүн дээр очтол дээшээ заавал утсан тээврээр гардаг та нарын гэрээн дээр хамгийн эхэнд явах утсан тээвэр багтаагүй байна гээд нэг хүний 600¥ нэхдэг юи даа. Бид уурлаад аялал жуучлалын газар луугаа залгаад гэрээгээ цуцлаад мөнгөө авъя гэтэл “Гэрээ цуцалж байгаа тохиолдолд нийт дүнгийн 60%-ыг буцааж олгоно” гэсэн байсан юм байна ёоо хаха. Бид ч аргагүй байдалд ороод нөгөө цаашаа авж явах хүндээ хамаг амьдралаа ярьж жүдидсээр байгаад нэг хүний 225¥-аар болголоо ёоох.
Луйвардуулсандаа уурлацгаасан ч үзэж буй газрууд нь уур гаргах шиг. Тэр өндөр дээр өвөрмөц хэлбэртэй уул хад, зэрлэг онгон байгаль, ойн сармагчинууд, хөл салгануулдаг шилэн гүүр, Тэнгэрийн хаалга, хадаа дагасан шилэн алхдаг зам ёоо зүгээр л солиотээ. Хүмүүсийг заавал очиж үзээрэй гэж хэлмээр байна. Ёстой харамсхааргүй. Мөн очихдоо цаг агаар харж байгаад цэлмэг нартай өдөр очоорой. Бороотой, бүрхэг өдөр очвол манантай болоод үзэх юмнууд маань хязгаарлагдана шүү. Бидний аяллын өдрүүд азаар сайхан цэлмэг байсан. Дахиж ямар нэгэн луйвар байгаагүй ээ. 张家界国家森林公园(Аватар)-ийг бүтэн үзэхэд 2 өдөр болдог гэсэн, бид 3 өдөрт бүх юмаа багтаая гэж тохироод очсон өдрөө амарсан, маргааш нь эхний өдрөө бүтэн Аватарын газраа, 2 дахь өдрийн өглөө нь үлдсэн Аватарын газраа дуусгаад өдөр нь шилэн гүүрээ үзсэн. 3 дахь өдрийн өглөө нь Тианмэн уулан дээр гарч Тэнгэрийн хаалга болон шилэн алхдаг замаар алхаж дуусаад орой вагондоо суугаад буцаад явсан. Үзэх юмны хувьд сэтгэл ханамж 100%. Аяллын жуучлалын газрын энэ багцад багтсан хамгийн тоогүй нь хоол нь л байлаа. Хоол нь арай л амт муутай. Хоолны газраас нь өөрсдөө худалдаж аваад идвэл зүгээр, жоохон үнэтэй ч амттай. Буудал асуудалгүй, гоё. Миний нийт зардал 2900¥ болсон. Цаашдаа явах хүмүүс нь ерөнхийдөө 3000¥ гээд л тооцоолоход л болно доо. Хангалттай идэж уунаа, юмаа үзнэ, амранаа.
Би амралтаа үр бүтээлтэй, мартагдашгүй дурсамжтай сайхан аялал хийж өнгөрөөлөө. Цаашдаа ч гэсэн ээлжийн амралтаа аялалд зориулъя гэж бодож байна. Одоо буцаад ажилдаа ороод эрч хүч дүүрэн ажлаа хийнэ дээ. Эцэст нь хэлэхэд энэ группийнхээ нийт аялагчиддаа Жанжиажиэ-д заавал очиж үзээрэй гэж хэлэхийн хамт бүгдэнгийнх нь аялалд сайн сайхныг хүсье!
Эх сурвалж: https://www.facebook.com/cksept7?fref=ts
6. Аялагч: Mak Tub
Чиглэл: Бангкок- Куала Лумпур- Сингапур- Пукет- Бангкок- Паттаяа
Энэ удаагийн аялалын маршрут маань Бангкок- Куала Лумпур- Сингапур- Пукет- Бангкок- Паттаяа байлаа.
(Анх өнгөрсөн оны 10-р сарын сүүлчээр үүргэвчтэй аялалаа эхлүүлсэн би гэдэг хүн сүүлийн 2 сарын хугацаанд Тайландын Бангкок хотод түр завсарлангаа, найзуудынхаа кафен ажил нь туслаж байна. Эндээ үнэгүй хостелдоо байрлаад, өдрийн 8 цагаар ажилладаг гэх үү дээ. Сардаа 1 удаа ойр хавийнхаа улсаар аялачихдаг)
7 сар гарангийн хугацаанд ганцаараа явсан. Энэ удаад үеэл эгчтэйгээ үүргэвчээ үүрээд энэ маршрутаар аяласнаараа онцлог байлаа. Үеэл эгч маань Хятадад сурдаг. Бид хоёрын хоёр талаасаа уулзалдах цэг маань Малайз улсын Куала Лумпур хот байсан. Бид хоёрын хувьд онгоцны тийзүүдээ 2 долоо хоногийн өмнөөс захиалчихсан, мөн ачаа багатай байсан учраас замын зардал маш хямд туссан.
Nanning, China–> Kuala Lumpur, Malaysia (airasia 67$)
Bangkok–> Kuala Lumpur (airasia 36$)
Kuala Lumpur–> Сингапур (автобус 1 хүний 46 рингит, 11$ орчим)
Сингапур –> Пукет ( airasia 1хүний 36$ орчим)
Пукет–> Бангкок ( airasia 1 хүний 32$ орчим)
Бангкок –> Паттаяа (автобус 1 хүний 108 бахт буюу 3-4$ орчим)
Паттаяа–> Наннинг, Хятад (airasia 68$ орчим) –> Куала Лумпур хот
Малайз. 30 хүртэлх хоног визгүй зорчдог. Мөнгөн тэмдэн рингит. 1 доллар 4 гаруй рингит болдог.
Бид хоёрын нислэгийн газардах хугацаа 1 хэн цагийн зөрүүтэй байсан тул бид хоёр онгоцны буудал дээр уулзсан. Куала Лумпур хот нь 2 онгоцны буудалтай. (KLIA1; KLIA2 ) KLIA1 нь ихэвчлэн олон улсын, мөн үнэтэй нислэгүүд хийгддэг байх. Ямар ч байсан airasia-н нислэгүүд KLIA2 дээр байдаг. Ямар ч онгоцны буудал дээр буусан байлаа хотын төв рүү гээ автобус болон хурдны галт тэргээр явж болно. Мөн такси ч байгаа. Хямд арга зам нь автобус. Хурдны галт тэргээсээ арай удааэ, бас жаахан хүлээх хэрэг гардаг. Гэхдээ гайгүй дээ. Шуудхан онгоцны буудалаасаа автобус, галт тэрэг таксиндаа суучихна. Үнийн хувьд галт тэрэг нь 45-55 рингит байсан. Автобус нь хаашаа явхаасаа шалтгаалаад өөр өөр. Төв рүүгээ 14-18 рингит байгаа.
Куала Лумпурт хотын төвдөө боломжын үнэтэй шоппинг молл байдаг. Нэр нь Times Square. Энэ моллоор д би ер нь ихэнхи баримжаагаа авчихдаг. Учир нь энэ шоппинг молл нь ихэр цамхаг, тв цамхаг, China таун, KL sentrial тай аль алинтай нь их ойрхон. Алхаад л явчихдаг. Мөн энэ Times Square ээс Сингапур луу автобус явдаг. Автобусны үнэ нь 1 хүний 45 рингитт.
Сингапур
Сингапур. Монголчууд 30 хүртэлх хоног визагүй зорчдог. Мөнгөн тэмдэгт Сингапур доллар.
Куала Лумпураас автоус маань 5 орчим паг явж ирдэг. Нийтийн автобус нь дотроо их тухлаг. Онгоцны буудал нь Changi. Онгоцны буудал нь хотын төвэйгээ шууд галт тэргээр холбоотой. Эгч бил хоёр нисэх буудал руу төв хэсэг хавиас галт тэргээр явахад 1 хүний 2,6 Сингапур доллар болж байсан.
Буудлын асуудлаа л зохицуулчихад Сингапурт асуудалгүй. Хамгийн онцгүй хостел нь л гэхэд ойролцоогоор 9$ с эхлэж байсан. Тэгээд гоё хостел, хотелууд нь ер нь бусад Азийн улсуудтай харьцуулахад их өндөр үнэтэй. Сингапурт олон хоног байх гэж байгаа үүргэвчтэй аялагчид бол гудамжинд байдаг 2,6 Синга долларын тахианы махтай хуурга, эсвэл 7/11 ээс боломжийн үнэтэй хоол авч идээд яваад байхад алзахгүй дээ. Төсөөлж байгаагаас чинь хямд зардал гарна.
Пукет
Тукет арал, Тайланд улс. Монголчууд 30 хүртэлх хоног визагүй зорчино. Мөнгөн тэмдэг бахт. 1 доллар 33,4 орчим бахт болдог.
За Пукет бол Тайландын хамгийн алдартай аялал жуулчлалын томоохон бүс юм аа. Урд талаараа Малайзтай хиллэлдэг гэж хэлж болно. Бангкокоос нилээд зайд байдаг, Тайландын баруун өмнөд хэсгийн арал. Пукетын онгоцны буудал нь Төвөөсөө 30аад км н зайд байдаг. Төв рүүгээ тэндхийн таксинууд нь 1100 бахт орчмоор явдаг юм байна лээ. Харин uber, grab зэрэг гар утасны такси апп ашиглаж байгаа тохиолдолд илүү хямд байх бөгөөд, хэдэн цагт такси барьж байгаагаасаа хамаараад 2 дахин илүү хямд хүртэл явах боломжтой. (аз нь таарвал хэхэ)
Төв рүүгээ онгоцны буудлаасаа mini van ; мөн автобус явдаг. Mini van- н тухайд гэвэл автобуснаасаа арай үнэтэй. Төврүүгээ 1 хүний 180 бахт болдог.
Харин автобус нь 1 хүний 100 бахт. Патонг beach рүү 1 хүний 180 бахт орчим. Энэ автобус нь Пукетийн дотоодын нисэх буудлын урдаас цаг бүрт явдаг. Дотоодын нисэх буудал нь олон улсын нисэх буудлаасаа 500 метер н зайтай. Яг хажуухандкнь байдаг. Мэдээж энэ хоёрын хооронд үнэгүй shuttle bus явдаг.
Пукетэд буудлаа захиалахдаа ер нь beach тэйгээ ойрхон захиалах хэрэгтэй. (Karon, Katong, Latong г.м) Төвдөө захиалсан тохиолдолд илүү хямд байх боловч, далан эргүүд нь төвөөсөө 10 гаруй км н зайд байдаг.
Бангкок–> Тайландын нийслэл хот
Бангкок хот хоёр нтсэх буудалтай. Эхнийх нь Dong Meung (DMK). DMK нь ерөнхийдөө хотоосоо хойшоогоо яваад байдаг. Хотын төврүүгээ автобусаар явчихдаг. Автобусны дугаар нь A1; A2; A3. Энэ 3 автобус 3 уулаа хотын төв рүүгээ, BTS буюу sky train ний буудал хүрдэг. BTS н буудал дээр буугаад авчихад хаашаа л бол хаашаа асуудалгүй явчихна. Метро гээд л ойлгочих.
Бид хоёр Бангкокд оройн 11:55 цагт буусан. Буугаад А1 автобусанд суугаад сүүлийн буудал болох Mo Chit BTS дээр буусан. Автобус нь 1 хүний 30 бахт. Mo Chit BTS н хажууханд байдаг автобусны буудлаа 59 юмуу 29 номерын үнэгүй автобус байдаг. Тэр автобусанд суувал жуулчдын хамгийн их очдог бангкокын khao san road д очно. Бид хоёр шөнийн 12:35 орчимд Мо чит дээр буугаад 59 номерын автобусанд суусан. Khao San road нь ер нь хааны ордон, сүмүүд, мөн хамгийн том шоппинг моллуудтай гайгүй ойрхон. Бангкокд би хотын төв гэдгийг Siam square р баримжаа авдаг. Siam г л ер нь хотын төв хэсэг нь гэж бодоод яваад байгаа юм. Ингээд Khao son road с 2 номерын автобусанд суувал Паттаяа хүрэх автобусны бууддлын тэнд бууна.
Эсвэл BTS д суугаад Ekamai sation дээр буух хэрэгтэй. Ekamai station ны хажууд байх Ekamai автобусны буудлаас Камбож, Паттаяа руу хямд автобус явдаг.
Бангкокын нөгөөх онгоцны буудал нь зүүн зүгтээ байдаг гэж ойлгож болно. Suvarnabhumi airport. Энэ ер нь нөгөө нисэх буудлаасаа том. Ихэнхи олон улсын нислэгүүд энд хийгддэг. Suvarnabhumi airport нь хотын төвтэйгөө шууд галт тэргээр холбоотой байдаг. Эндээс төв рүүгээ ороход автобус дамжих шаардлагагүй. Шууд галт тэргээр л явчихна. Эсвэл тэндээсээ тобусанд суугаад шууд khao son road д ч очиж болно.
Паттаяа
Тайландын бас нэгэн том аялал жуулчлалын бүс хот. Далайн эргийн хот гэх үүдээ. Бангкокоос автобусаар 2 цаг 30 минут орчим яваад хүрдэг. Автобус нь 1 хүний 108 бахт болдог. Автобус нь ерөнхйдөө төвдөө зогсдог. Төв хэсэгтээ хотел, хостелоо захиалчихсан байхад асуудалгүй. Далайн эрэг нь ойрхон, мөн хамгийн алдартай гудамж болох walking street нь ч төвөөсөө ойрхон. Паттаяа 2 нисэх буудалтай. Ихэхни нислэг хийгддэг буудал нь Pattaya UTP онгоцны буудал. Энэ нь паттаяагаас урагшаа бараг 30 км зайтай байдаг. Энэ нисэх буудал руу хотел, хостелдоо автобус захиалбал 1 хүний 350 бахт болно. Харин өөрсдөө төвдөө байрлах Central Festival shopping mall с авиобусанд суугаад явбал 1 хүний 250 бахт болно. Мөн эндээс 1 хүний160 орчим бахтаар Банкгкок руу мини ван явдаг.
За ингээд сая явахад Куала Лумпур луу 3 дахь удаагаа, Сингапур лу 2 дахь удаагаа явж байгаа минь байсан бөгөөд нийтийн тээврийг төвөггүй ашиглаж байлаа. Ер нь эдгээр газруудын нийтийн тээвэр болон онгоцны буудлуудаас төврүүгээ хэрхэн хамгийн хямдаар, нутгийн хүмүүстэй явж болох болон хот хооронд хямд зорчих тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг оруулах гэж хичээлээ.
Бангкок ойрын хугацаанд ирэх хүн байвал Хаан Сүүтэй цай захимаар л байгаа шүү :))
Эх сурвалж: https://www.facebook.com/maktub.u?fref=ts