Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3576.53₮
  • Евро
    4125.71₮
  • Японы иен
    24.87₮
  • Швейцарийн франк
    4404.86₮
  • Шведийн крон
    376.65₮
  • Английн фунт
    4849.42₮
  • Болгарын лев
    2109.42₮
  • Унгарын форинт
    10.25₮
  • Египетийн фунт
    71.86₮
  • Энэтхэгийн рупи
    41.57₮
  • Хонконгийн доллар
    455.64₮
  • ОХУ-ын рубль
    45.04₮
  • Казахстаны тэнгэ
    6.99₮
  • БНХАУ-ын юань
    498.02₮
  • БНСУ-ын вон
    2.61₮
  • БНАСАУ-ын вон
    27.51₮
  • Канадын доллар
    2625.84₮
  • Австралийн доллар
    2318.31₮
  • Чехийн крон
    166.37₮
  • Тайванийн доллар
    121.11₮
  • Тайландын бат
    110.23₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    842.43₮
  • Сингапурын доллар
    2788.61₮
  • АНЭУ-ын дирхам
    973.87₮
  • Кувейтийн динар
    11690.3₮
  • Шинэ Зеландын доллар
    2150.93₮
  • Данийн крон
    553.14₮
  • Польшийн злот
    965.62₮
  • Украины гривн
    86.27₮
  • Норвегийн крон
    359.23₮
  • Непалын рупи
    25.98₮
  • Өмнөд Африкийн ранд
    199.27₮
  • Туркийн лира
    91.02₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12213653.24₮
  • Мөнгө /унцаар/
    129727.72₮
  • Зээлжих тусгай эрх
    4894.01₮
улс төр,

АН-ын даргын “хөтөлгөө морь” Зон олны нам

нийтлэсэн Site Default6 сар 10, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
erded

Ардчиллын тулгуур онол, олон намын тогтолцооны үр дүн болсон олон жижиг нам Монголд байдаг юм.Үзэл баримтлал, үйл ажиллагаа нь тодорхой бус жижиг намуудыг олон нийт сонирхдог ч үгүй л дээ.Өнөөдөр Монголын улс төрд гол тоглолтыг хийж буй МАН, АН, МАХН, тэгээд бусад намууд гэсэн томъёотой. Тэгэхээр энэ жижиг намууд том намуудаа, тэдний нөлөө бүхий улстөрчдийг дагаж “ажилладаг” гэхэд болно. Улс төрийн хүрээнийхэн, ялангуяа АН-ынхан ийм намуудын нэгээр Зон олны намыг нэрлэдэг. Сүүлийн үед үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь АН-ын дарга С.Эрдэнийн хүү Одбаяр ажээ. Тиймээс энэ намыг Ан-ынхан С.Эрдэнэ даргатайгаа холбоотой гэж үздэг байна. Энэ хардлагыг батлах Зон олны намын анхны даргаар 2016 оны арванхоёрдугаар сарын 6-наас 2017 оны есдүгээр сарын 23-ныг хүртэл С.Эрдэнийн хүү Одбаяр ажилласан байна. Тус нам 2017 оны зургадугаар сарын 30-нд Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн боловч 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан гэж танилцуулгадаа бичжээ.Хамгийн гол нь Зон олны намын Анхдугаар хурлаа хийсэн 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд АН дотоод сонгууль зарлаж, намын даргын сунгаа эхэлчихсэн үе юм.Өөрөөр хэлбэл, Зон олны намын Анхдугаар хурал, АН-ын даргын сунгаа хоёр цаг хугацааны хувьд давхцдаг. Аав нь АН-ын даргад өрсөлдөж, хүү нь Зон олны намын дарга болж байсан гэсэн үг.Ингэхээр С.Эрдэнэ АН-ын даргын сунгаанд ялагдаж гэмээнэ Зон олны намыг түшиглэн улс төрийн шинэ акц хийх давхар бодолтой байсан байх хэмээн намынхан нь харддаг аж.Сарын дараа С.Эрдэнэ АН-ын дарга болоход хэдэн сарын дараа хүү Э.Одбаяр нь Зон олны намын даргын ажлаа П.Очирпүрэвт өгсөн байдаг. Ингээд намаасаа жил шахам хол явж байгаад 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нооос Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж эхэлсэн байна.  Одоо энэ нам үйл ажиллагаагаа сүрхий идэвхжүүлэх болоод байгаа юм. Зон олны нам нь неоконсерватив буюу нэн шинэ уламжлалт үзэлтэй. Бас Монголын анхны цахим нам гэх тодотголтой. Зон олны намыг үүсгэн байгуулагчид нь “Монгол туургатан төв холбоо” гэдэг ТББ-ынхан байдаг. “Монгол туургатан төв холбоо”  анх 2006 онд зохион байгуулалтанд орж хүний эрхийн асуудлаар болон нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх, оюун санааны дэвшилд хөтлөх ажлуудыг үе шаттай зохион байгуулсан байна. Монгол үндэстний соёлын өвийг орчин үеийн хэлбэр агуулгад шилжүүлэн хойч үедээ өвлүүлэх, олон улсад Монгол соёлыг сурталчилан таниулах, боловсролыг дэмжих, нийгмийн хариуцлагын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ холбоо Хүүхдийн асрамж “Янзага” бүлэг, “Олон мод”, “Хогондоо” эрүүл орчин, “Эрдэм” тэтгэлэгт хөтөлбөр, “Монгол номын сан”, “Монгол инженер”, Тусгаар тогтнол 12.29 /Бахархал, танин мэдэхүй/, Төрийн далбаа 07.10 /Бахархал, танин мэдэхүй/, “Ethnosphere” – Монгол Үндэстний соёл урлагийн нэгдэл, “Jangar project” – Жангар төсөл /Монголын соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн түгээх/, “Fashion project” – Монголын хувцас загвар, зохион бүтээх салбарыг дэмжих хөтөлбөр /Тус төслийн хүрээнд хийгдсэн эхний ажил Монголын анхны загварын суваг “Fashion Channel”/, Удамшлын өвчний судалгаа зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.Ингэж явсаар 2016 онд тус холбооны гишүүд дэмжигчдийн санаачлагаар Зон олны намыг үүсгэн байгуулах ажлыг үзэл санаа нэгт нэгдэл, холбоо, нийгэмлэгүүдтэй хамтран зохион байгуулсан гэжээ.Ийм төсөл хэрэгжүүлж явсан залуус улс төрд орж ирэх болсон нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой гэж хардах үндэслэл бас бий. Учир нь С.Эрдэнийн хувьд нам, төрийн аливаа ажилд гэр бүлсэг хандлага барьдаг. Түүгээр нь бодвол мань эр дунд хүүгээ шинэ нам байгуулж байхад дуугүй сууна гэж үгүй л болов уу.Харин ч гол чиглүүлэгч, нууц ноёнтон нь байж мэдэх юм.Түүнчлэн улс төрийн хүрээ, намынхных нь дунд Зон олны намын ард С.Эрдэнээс гадна Ц.Элбэгдорж байгаа гэх яриа гараад байгаа юм. Ц.Элбэгдорж нэгэнт АН-д хүчийг авч чадахгүй тул энэ намыг бөөцийлөөд, өөрөө бөөрөнд нь яваад байж болох юм гэцгээж буй. Нөгөөтэйгүүр С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрыг М.Энхболдтой ойр, нэг үгээр сүүлийн үед баахан ярих болсон МАНАН-г байгуулсан гэдэг. Тиймээс С.Эрдэнийн “хөтөлгөө морь” гэж харагдаж буй Зон олны нам нь МАНАН-гаас төрсөн будан болж таарах гээд байгаа юм. АН-аар нэг иймэрхүү сонин хачинтай байна. З.БаттөмөрЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

747
Өмнөх

Чингэлтэй дүүргийн иргэд сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмэгдүүлж өгөхийг хүслээ

6 сар 10, 2019
Дараах

Зарим хороог хуваахыг дэмжлээ

6 сар 10, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 3 өдөр
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 2 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт