Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлигийг өнгөрсөн лхагва гаригт гаргасан билээ. Тэдгээр 17 шүүгчийн нэг Ж.Оюунтунгалаг өчигдөр (2019.06.30) мэдээлэл хийв.
Энэ үеэрээ тэрээр : ““Хориод хоногийн өмнө би Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр томилогдсон. Лхагва гаригт Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дотор миний нэр орсон.
Гэхдээ би Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж, би хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна гээд бичгээ бэлтгэж байтал АТГ аас ярьсан, “Уулзах хэрэгтэй байна” гэсэн. Прокурорын зөвшөөрөлтэй гэрт нэгжлэг явуулсан. Ажлын цаг дуустал үргэлжилсэн. Баасан гаригт хүсэлтээ өгч чадаагүй.
АТГ -ын нэгжлэг хийсэн комиссорт гэхдээ бичгээ өгсөн. Комиссаруудаас АТГ т очиж, тайлбар өгөх хэрэгтэй байх гэсэн. Хууль хяналтын байгууллагыг хүндэтгээд очсон. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн асуудлаар мэдүүлэг авах үед л энэ асуудалтай холбож байгааг мэдсэн. 2017 онд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн. Даргалагч шүүгчээр оролцсон.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгаж байцаахыг хориглосон. Гэхдээ би итгэж байна, Монголын төрд. Энэ хэргийг яаж шийдсэн бэ гэдгээр шалгаж байцаагаагүй байх. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авсан хэргээр түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгосон.
Монгол Улсын шүүх хууль хяналтын байгууллагад хээл хахууль үүсгэгдсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэгдсэн гэж үзэж байгаа бол шийдвэрлэх нь зөв. Гэхдээ ингэж шийдвэрлэж болохгүй” гэв.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.