Хүн төрөлхтний сексийн амьдралын Танин мэдэхүй хийгээд Сонин хачин мэдээ мэдээллийн булангаараа та бүхэнд “секс”-ээс өөрөөр дур ханах хачирхалтай аргуудын тухай хүргэж байна.
Энэхүү мэдээллээс та бүхэн ирээдүйд секс хийлгүйгээр тархиараа дур ханалтыг дамжуулж мэдэрдэг болох технологийн шийдэл хийгээд төрөх үеийн дур ханалт, йог ба дасгал хийж дур ханах, уран сэтгэхүйн гайхамшгаар дур ханах гэхчилэнгийн төсөөлөхөд бэрх зарим аргуудын тухай унших болно.
“Шүд угаах”
Тайваниас гаралтай 41 настай эмэгтэйд “шүдээ угаах” бүртээ дур ханадаг хачирхалтай явдал тохиолджээ. Тэрээр 22 настайдаа саваа тайруулах мэс засалд орсон бөгөөд үүнээс хойш огт дур ханадаггүй байжээ. Гэтэл нэг өдөр шүдээ угааж байхдаа дур ханах болсон нь гайхмаар байсан төдийгүй үүнийг дагаад түүний унадаг өвчин сэдрэх болжээ. 24 настайдаа унадаг өвчтэй гэж оношлогдсон тэрээр шүдээ угааж байгаад дур ханахаараа татаж унах нь ихэсчээ. Дур ханалт нь татаж унаснаас хойш 2 мин үргэлжилдэг бөгөөд шүдээ угааж байхдаа таашаал авч эхлээд удалгүй ухаан алддаг болжээ.
Эмч нар түүний эл хачирхалтай эмгэгийг татаж унадаг өвчинтэй нь холбож шүдээ угааснаас болж татдаг, тэгсний дараа зарим хүмүүст тохиолддог таталтын улмаас үүсдэг дур ханалтыг мэдэрдэг болохыг тогтоосон байна. Ингээд Тайвань эмэгтэй шүдээ угаахаа больж амны зайлагч шингэнийг сонгон хэрэглэх болсон гэнэ.
“ASMR”
Энэ бол үнэрлэх, хүрэлцэх, харах, сонсох мэдрэхүйгээр дамжуулан нуруу, хуйх болон толгойгоороо дур ханах мэдрэмжийг илэрхийлдэг “Autonomous Sensory Meridian Response” гэх ойлголт юм. Секс судлалын салбарт шинээр бий болсон энэхүү ойлголтыг “Braingasm”, “Head Orgasm” гэж нэрлэх нь бий бөгөөд судлаачид үгүйсгэсэн ч баталсан ч зүйл үгүй юм. Судлахад нэн бэрх гэж үзсэн дур ханах энэхүү аргаар буюу үсчинд сууж байхдаа дур ханасан тохиолдол байдаг гэнэ. Энэ нь хуйханд массаж хийх болон үс самнах, толгойн мэдрэмжит цэгүүдийг өдөөж ирвэгнүүлснээр хүчтэй таашаал өгдөг байж болох юм хэмээн эх сурвалжид онцолжээ.
“Эвшээх”
Анагаах ухаанд “Clomipramine” хэмээх эмийг кокайн ихээр хэрэглэж донтсон хүмүүст эмчийн заавраар өгдөг бөгөөд энэ нь 1960-аад оноос хэрэглэгдэх болсон кокайны хүсэл хэрэгцээг бууруулах эм юм. Тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг энэхүү эмийг хэрэглэсэн зарим хүмүүст эвшээж байхдаа дур ханах байдал ажиглагддаг гэнэ. Др. Мартины хэлснээр нэг залуу эмийг уугаад дур ханаж, Ямар “ашигтай” эм бэ? хэмээн сэтгэл хангалуун байгаагаа хүртэл илэрхийлж байсан гэнэ.
“Хөл”
Дэлхий дээр ердөө ганцхан тохиолдол бүртгэгдээд байгаа хөлөөрөө дур ханах хачирхалтай тохиолдлыг эрдэмтэд “Foot Orgasm Syndrome” гэж нэрлээд байгаа юм. Өдгөө 55 настай Недерланд эмэгтэй мэдрэлийн гаралтай өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Хэсэг ухаангүй байсан тэрээр эмчилгээгээ амжилттай дуусгаж гэртээ гарсан бөгөөд ийм нэгэн гайхмаар явдал тохиолдох болжээ. Тэрээр секс хийхийг бодох нь байтугай огт хүсээгүй байхад түүний зүүн хөл өдөрт 5 – 6 удаа “секс” хийсэнтэй ижил дур ханалтыг мэдрүүлэх болсон ба энэ явдал одоогоос 1 жилийн өмнөөс тохиолдох болсон байна.
Др. Марсел Уолдингерийн үзэж байгаагаар үүнийг тархины мэдрэлийн эсүүдийн бүтцийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Энэ тохиолдоос гадна секс хийлгүй хөлөөр дур тавих арга бол бүсгүйчүүдийн эрчүүддээ хөлөөрөө өгөх таашаал билээ.
“Дасгал хөдөлгөөн”
Индианагийн их сургуулийн дэргэдэх “Center for Sexual Health Promotion” төвөөс явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 40% нь дасгал, гимнастик хийж байхдаа дур ханалтыг мэдэрдэг болохыг тогтоожээ. Үүнийг “Coregasm” гэж нэрлээд байгаа ба эмэгтэйчүүдийн дасгал хөдөлгөөн хийж байхдаа дур ханадаг болохыг бүүр анх 1953 онд Альфред Кинси олж мэдсэн байна. Др. Хэрбеникийн хэлснээр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 45% нь хэвлийн дасгал, 19% нь дугуй унах, 9.3% нь олсоор авирах, 7% нь гүйж байхдаа дур ханаж байсан гэж үзсэн бол бусад тохиолдолд йог, усан сэлэлт, аэробекийн дасгал орсон байна.
“Бодол”
Уран зөгнөл хийгээд бодлын хүчээр дур ханах энэхүү аргыг Барбара Карелас гэх нэгэн эмэгтэй гаргууд эзэмшчээ. Тэрээр энэхүү техникийг 1980-аад оноос сексийн амьдралдаа нэвтрүүлж суралцаж эхэлсэн бөгөөд энэ үед ХДХВ/ДОХ-ын халдвар ид газар аваад байсан аж. Ийнхүү эрүүл аюулгүй аргаар сексийн таашаалыг авахад суралцсан Барбарагийн ярьснаар хүн бүр энэхүү аргад суралцах боломжтой бөгөөд тэрээр өсвөр насныханд энэ аргаар дур тавьж амьдралдаа алдахгүй байхыг зөвлөдөг гэнэ.
“Йог”
Сексологич Жефр Толтрисийн зөвлөснөөр бүсгүйчүүд “PC / Pubococcygeus” булчингаа чангалж суллан байнга дасгалжуулах нь “G” цэгийг өдөөж улмаар дур ханах боломжтой гэж үзжээ. “PC” нь аль ч хүйсийнхэнд байдаг шээсээ хавчих болон таслахдаа чангалж сулладаг булчин юм. Йогийн дасгалын үеэр дур ханалтыг мэдрэх явцыг “Yogasm” гэж нэрлэх нь түгээмэл болоод байгаа бөгөөд зурагт өгүүлсэн байрлалаар хичээллэх үедээ олонх бүсгүйчүүд дур ханасан байдаг гэнэ.
“PSAS”
Энэ бол Америкийн зохиолч, сексологич Сандра Лэйблумын (1943 – 2010) олж тогтоосон ямар ч хяналтгүйгээр өдөрт хэдэн зуун удаа дур ханах эмгэг “Persistent Sexual Arousal Syndrome” юм. Дэлхий дээр энэ төрлийн эмгэгээр шаналж байгаа цөөнгүй хүн байх агаад олонх нь эмэгтэйчүүд юм. Зарим эрдэмтэд үүнийг эрчүүдэд ч гэсэн тохиолдож болзошгүй гэж үзсэн байдаг. Лондонгийн “Imperial College”-ийн сексологич Дэйвид Гөүлдмиэрийн үзсэнээр “PSAS”-аар шаналж байгаа 20 гаруй бүсгүйчүүдтэй жил бүр таардаг гэхээр магад энэ эмгэг 100 эмэгтэй тутмын нэгд тохиолддог байж болох ажээ.
Энэ тухай нарийн судалсан зүйл үгүй бөгөөд зарим нь 30 сек тутамд дур ханадаг байна. Эмчилгээний аргуудыг эрдэмтэд судалж байгаа ба мөсөөр жин тавих нь анхан шатны алхамд ордог бол зарим тохиолдолд мэдрэлийн эсүүдийг зөв хэлбэр, бүтцэд оруулах мэс ажилбар хийдэг байна.
“Төрөлт”
Зарим эмэгтэйчүүд төрөх үедээ дур ханалтыг хүчтэй мэдрэх тохиолдол дэлхий дээр цөөнгүй гардаг ажээ. “Sexologies” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд нийт төрөлтийн 0.3% орчимд нь энэ явдал тохиолддог бөгөөд дур тавилт судлаач Берри Комисарукийн үзэж байгаагаар энэ бол хэвийн үзэгдэл гэнэ. Ер нь төрөх үедээ сэтгэл санаагаа тайван байлгаж төрөхийн өвдөлтийг эерэгээр тусган авч сэтгэл зүйгээр дур ханалт болгон мэдрэх боломжтой гэнэ. Францын сэтгэл зүйч Тиэрри Постелийн 965 Франц эх баригчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 109 нь төрөх үедээ дур ханасан эмэгтэйтэй таарсан ба нийт 206.000 тохиолдол бүртгэгдсэн байжээ.