Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.95₮
  • Евро
    4052.14₮
  • Японы иен
    24.81₮
  • Швейцарийн франк
    4337.32₮
  • Шведийн крон
    372.75₮
  • Английн фунт
    4817.15₮
  • Болгарын лев
    2071.55₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.82₮
  • Энэтхэгийн рупи
    41.77₮
  • Хонконгийн доллар
    455.72₮
  • ОХУ-ын рубль
    45.35₮
  • Казахстаны тэнгэ
    6.99₮
  • БНХАУ-ын юань
    496.64₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.54₮
  • Австралийн доллар
    2293.76₮
  • Чехийн крон
    162.48₮
  • Тайванийн доллар
    119.64₮
  • Тайландын бат
    109.16₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.23₮
  • Сингапурын доллар
    2771.04₮
  • АНЭУ-ын дирхам
    973.03₮
  • Кувейтийн динар
    11647.6₮
  • Шинэ Зеландын доллар
    2129.54₮
  • Данийн крон
    543.23₮
  • Польшийн злот
    953.97₮
  • Украины гривн
    86.05₮
  • Норвегийн крон
    351.59₮
  • Непалын рупи
    26.11₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.11₮
  • Туркийн лира
    91.07₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11776594.12₮
  • Мөнгө /унцаар/
    118455.18₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.66₮
Онцлох, энтертаймент,

“Сумын заан”-ы нутгаар суунаг хөх манантай

нийтлэсэн Site Default8 сар 7, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
sumiin zaan1

Сэтгүүлч Л.Ганчимэг

Зуны дунд сарын
Зөөлөн шиврээ бороо
Зулай нэвт норгож
Зүлэг нэвт орно…

Шүлэг найрагт хайртай ард олондоо “Сумын заан” хэмээн бүтээлээрээ мөнхрөн хүндлэгдсэн Чимидравдангийн Мягмарсүрэн найрагчид борооны тухай олон дуу,  шүлэг бий. Зулай нэвт норгож, зүлэг нэвт орсон зуны сүүлч сарын зөөлөн шиврээ  бороотой, “Манан манан Манай гадуур манан, Манан манан Малын хөлөөр манан” гэж Мяагаа найрагчийн шүлэглэсэн шиг манант цэнхэр хангайд яруу найрагчид хөл тавилаа.

Замд биднийг Монголын радиогийн ахмад сэтгүүлч, зохиолч Самбуугийн Бараанасан тэргүүтэй Архангай аймгийн зохиолч, яруу найрагчид ар халхын алдарт Цагаан давааны өвөрт тосож уулзах үеэр “Энэ жил бороо хур ер бусын элбэг байгаа. Өндөр-Улаан уул, Өндөр-Улааны тэнгэр та нарыг ирнэ гээл хураа хайрлахгүй, хүлээж ядаж байгаа шүү” хэмээн өвгөн найрагч сэтгэл дэвссэн нь аргагүй байж.  

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын унаган хүү Чимидравдангийн Мягмарсүрэн найрагчийн нэрэмжит “Хангайн цом 2019” яруу найргийн наадамд оролцохоор 700 гаруй км зам туулж очсон найрагчдыг түүний төрсөн нутаг болох Толгойн гууны хаваржаанд гэр бүлийнхэн, ахан дүүс нь угтаж авсан юм. Найрагчдад зориулж тусгайлан барьсан гэрүүдийн гадна буухад “Бодол”, “Үнэний хорвоо”, “Бүсгүй ааль”, “Орой намрын бороо” гээд түмэнд түгсэн дуунууд нь өсгөгчөөр цангинаж байлаа. Хангайд бол хаа сайгүй л тааралдах эв энгийн нэг толгой, араараа гүнзгий гуу жалгатай Толгойн гууны хаваржаанд тохиож төржээ, Мяагаа найрагч. Онцлог нь гэвэл мэдээж энд зууныг эвхэж эрчилсэн Чулуут голын цуурай, зууныг элээж мөлийсөн Чулуут голын чулуу, зуунаар нөмөрлөөд ч хайр нь харихгүй Чулуут голын өмөг түшиг, зуунаар алсарсан ч сэтгэл нь татрахгүй Чулуут голын ураг садан нь бий. Халуут ах, эгч Ч.Дамдинсүрэн, Ч.Жавзансүрэн, Ч.Юмчинсүрэн нар болоод тэдний үр хүүхэд, ач гуч энэ голоор нутагласаар буй.

Тэрбээр мэнд сэрүүн ахуйдаа өөрийн шавь Б.Баярсайхандаа ийн захьдаг байсан гэнэ. “Их бич, нэг уулаа тойроод л бичээд бай. Тэгж байж өнгө чинь тогтоно. Би бол Чулуут голоо өгсөж уруудаад, хавар намрын зургаан сар, зун өвлийн зургаан сар тасралтгүй санаж бичсэн” хэмээдэг байж. Тэр үнэхээр л Чулуут голоо өгсөж, уруудаж тасралтгүй бичихдээ өөрийн гэсэн ӨНГӨӨ олж, бусдын нүдэнд тэр бүр гоё сайхан харагддаггүй эгэл энгийн зүйлээс гоё сайхныг нь олж хардаг билгийн нүдээ бас нээсэн гэлтэй. Мяагаа найрагчийг “Жинхэнэ монгол сэтгэлгээтэй найрагч” гэж утга зохиолын үе үеийн төлөөлөл хийгээд утга зохиолд элэгтэй, мэдрэмж сэрэхүйтэй олон уншигч хүлээн зөвшөөрдөг.

Намар оройн бороо
Сөн татрааж орно
Намхан хөх уулсад
Сөл угааж орно
Баруун айлын бүсгүйн
Шанхыг норгож орно
Бага залуу морины
Цанхыг хөдөлгөж орно…

“Хангайн цом” яруу найргийн наадамтай давхцан Баянхонгорт “Хүрэн морь 2019”, Улаанбаатарт төмөр замын 80 жилийн ойд зориулсан гээд хэд хэдэн наадам зэрэг зохиогдсон боловч “Сумын заан”-ы нэрэмжит наадамд зодоглох нь юу юунаас илүү бэлгэшээлтэй, учир ерөөлтэй хэмээн холоос зорьж зүтгэсэн найрагчид энэ мэт эгэл энгүүн, дотно дулаахан мэдрэмж дүүрэн мөртүүдээс нь уншиж, зам хороож явсан билээ. Найрагчдын дунд отгон “Болор цом”-ын эзэн Б.Баттулга тэргүүтэй Т.Баянсан, М.Амархүү, А.Түмэнбаяр, А.Лхагва зэрэг “90-ээд оныхон”-оос эхлээд орчин цагийн Монголын яруу найргийн 3-4 үеийн төлөөлөл байлаа. Наадам яах вэ, болдгоороо болж нэг хэсэг нь түрүүлж, айрагдан баярлаж, нөгөөдүүл нь өвдөг шороодсондоо багахан туньдаг. Гэхдээ “Хангайн цом”-ын гол онцлог нь шүүгчид оноог өгөхдөө найрагч шүлгээ дуудсаны дараа шууд үзэгч олны нүдэн дээр ил өргөдөг юм. Энэ наадмын шүүлт харьцангуй шударга болдгийн бас нэгэн тод жишээ нь түрүүлж айрагдсан таван найрагчийн дунд Өндөр-Улааны, тэр байтугай Архангайн гаралтай нэг ч хүн байгаагүй. Түрүүлсэн Д.Цогбадрах гэхэд л Төв аймгийнх, аман хүзүүдсэн Э.Гантулга Дундговийнх, удаалсан Т.Амар-Амгалан Завханых, Б.Жамбалдорж Ховдынх, Б.Хадбаатар Хөвсгөлийнх. С.Бараанасан абугайн замд хэлсэнчлэн цэл залуухан 30-аад насыг нь санагдуулам шижигнэсэн таван залуу ийнхүү наадмыг өнгөлсөн билээ.

“Хангайн цом 2019” наадмын бас нэг онцлог нь зөвхөн шүлэг найргаар уралдаж “барилдахдаа” гол нь бус, Чимидравдангийн Мягмарсүрэн найрагчийн хойч үеийнхэнд үлдээсэн өв сан болоод уран бүтээлийн онцлог, арга барилын тухай богино хэмжээний илтгэл тавьж, Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн болон уран уншлагын уралдаан зарлан дүгнэж, сумын наадмын асарт “Сумын заан”-ы нэрэмжит 32 бөхийн барилдаан зохион байгуулсан нь Мяагаагаа сум орон нутгийн найман настай балчраас наян настай буурал хүртэл бүгдээрээ дурссан нэгэн цогц арга хэмжээ болов.

Бальгай гэж
Пальгар бор өвгөн
Пайтан хэлтэй
Ээтэн гуталтай
Зузаан хүрэн зувцаатай
Зулба үнэгэн лоовуузтай
Өвөлжин мөс тээсэн
Өвгөн буурал… хэмээх дурсамж шүлгийг долоон настай хүү Хосбаяр бүтнээр нь,  чадварлаг гэгч нь уншаад уран уншлагын аварга болов. Аварга болохдоо гол нь бус, зургаа, долоон настай балчир үрс монгол шүлэг цээжилж, монгол хэл, монгол ахуйгаа мэдэрч байна гэдэг л сайхан юм даа. “Бальгай” хэмээх энэ шүлгийн тухай утга зохиол судлаач Х.Чойдогжамц “Ч.Мягмарсүрэн найрагчийн “Бальгай” бол асар энгүүн хэл, эгэл жирийн өгүүлэмжтэй дурсамж зураглал мэт дүрслэлтэй ч тун гүнзгий эргэцүүлэмжтэй, яруу туурвилын дотоод чанараараа чанд бүтэцтэй шүлэг юм” хэмээн шүүмждээ онцолсныг хэлэх нь зүйтэй.  

Борвин дороос босож
Туулай цочоосон өдөр
Бодол болсон оройдоо
Тэнгэр бороошсон өдөр… гэсэн нэгэн сайхан дуу Мяагаа найрагчийнх. “Холын хол ууланд хоёулаа явсан өдөр Хоёрын хоёр бортого хоосон буцсан өдөр” гээд  цаанаа л дотно ахуйтай, долгилсон уянгатай “Чи бидэн хоёр” хэмээх шүлгэнд нь нэг голын “хүүхэд”, Өндөр-Улаан сумын сургуульд насаараа дуу хөгжмийн багшаар ажилласан С.Дуламрагчаа аялгуу хийснийг Архангай даяар андахгүй дуулцгаадаг. Багадаа энэ дууг анх сонсоход яагаад ч юм “Бодол болсон оройдоо Тэнгэр бороошсон өдөр” гэдэг мөрт нь сэрэхүйн мэдрэмжинд хамгийн түрүүнд бууж, тэр чигээрээ гүний гүнд нь өнөө хэр хадагдаж үлджээ. Одоо ч миний хувьд хангайгаа санаж, энд бодол болох бүрийд тэнд тэнгэр нь бороошиж байгаа даа гэж итгэдэг. Манант дүнхгэр хангайд тэнгэр бүрхээд бороо орохоор цээжин цаана эрхгүй хөндүүр төрдөг сөн. Тэнгэр онгойхын баяртай зэрэгцээд сэтгэл цэлмэдэг сэн. Сүүлд энэ дууг Өндөр-Улааны харьяат залуу дуучин Б.Мөнхтулга “Жимсэнд явсан өдөр” нэртэйгээр дуулсан нь юүтүбд байдаг, хүсвэл сонсоод үзэхэд гэмгүй.

Боль оо! Мяагаа минь
Боль!
Бороо зүсэрсэн зуны өдрүүдийг бодохоо боль
Бор тэрлэг, норсон дээлээ санахаа боль… гэж бас нэгэн шүлэг нь бий. Гэвч тэр “Халтар хархан асга нь чимээ чагнадаг” нутгаа, “Хажуухан талын ширэнгэнд гөрөөс буухирдаг” гол усаа санахгүй байя гэхнээ санаж бэтгэрсээр, бичсээр яваад тэнгэрт гэнэтхэн дэвшсэн гэдэгт үл эргэлзнэм. Харин ийм гэгээн найрагчаа газарт үүрд нэхэн дурссаар байх нь зөвхөн гол усныхан төдий биш, монгол яруу найраг даяараа билээ.  

1,227
Өмнөх

Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа

8 сар 6, 2019
Дараах

Зөвшөөрөлгүйгээр дөрвөн барилга барьсныг холбогдох албаныхан мэдээгүй сууж байна гэв үү

8 сар 7, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт