Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 27-28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 27-28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Төрийн болон хувийн ЕБС-иудыг “Halloween”-ний баяр тэмдэглэхийг хориглолоо
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Аргын тооллын 10 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана.
Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Д.Батсайханы агсны гэр бүлд хоёр өрөө байр олгохоор боллоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна” гэсэн дуудлага өнөө өглөө /2018.10.24/ 04:37 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэст иржээ.
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 15. Буд гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.