Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3558.2₮
  • Евро
    4145.48₮
  • Японы иен
    22.59₮
  • Швейцарийн франк
    4448.86₮
  • Шведийн крон
    385.54₮
  • Английн фунт
    4778.31₮
  • Болгарын лев
    2137.06₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.34₮
  • Энэтхэгийн рупи
    39.45₮
  • Хонконгийн доллар
    456.48₮
  • ОХУ-ын рубль
    44.58₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    509.63₮
  • БНСУ-ын вон
    2.44₮
  • БНАСАУ-ын вон
    27.37₮
  • Канадын доллар
    2565.49₮
  • Австралийн доллар
    2377.59₮
  • Чехийн крон
    170.65₮
  • Тайванийн доллар
    112.55₮
  • Тайландын бат
    113.26₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    874.14₮
  • Сингапурын доллар
    2765.91₮
  • АНЭУ-ын дирхам
    968.74₮
  • Кувейтийн динар
    11643.32₮
  • Шинэ Зеландын доллар
    2040.09₮
  • Данийн крон
    554.78₮
  • Польшийн злот
    984.08₮
  • Украины гривн
    82.52₮
  • Норвегийн крон
    353.6₮
  • Непалын рупи
    24.65₮
  • Өмнөд Африкийн ранд
    215.02₮
  • Туркийн лира
    82.55₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    15906417.16₮
  • Мөнгө /унцаар/
    274632.55₮
  • Зээлжих тусгай эрх
    4862.83₮
зөвлөгөө,

П.Бадрал: Цомхон амьдарч энгийн, эгэл юмнаас таашаал авч сурах хэрэгтэй

нийтлэсэн Site Default8 сар 28, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
dd82459e8dac8181great

Нийтлэлч, орчуулагч, шашин судлаач, лам  П.Бадралын “Ардчилал” сонинд өгсөн ярилцлагаас эшлэн хүргэж байна.

Манай иргэд сүсэглэдэг хэр нь шашныг ойлгохыг хүсэхгүй, гэгээрэл рүү тэмүүлэхгүй байгаа болохоороо хялбарчлаад байгаа хэрэг. Өргөл барьц өгч ном уншуулаад ажил амьдралаа аргалуулна гэдэг нэг ёсны айдастаа хүлэгдсэн байдал. Лам нь тухайн хүний өмнөөс бясалгаж байгаа болж таарч байна. Адиша богдын хэлсэн нэг үг байдаг юм. Богд бие нь чилээрхүү үедээ бурхандаа мөргөл үйлдэн зул хүж бадрааж байж л дээ. Тэр үеэр нь шавь нар нь “Та амарч байл даа, ядахнаа тахилыг тань бид бэлдээд өргөе” гэхэд нь “Та нар намайг өлсөх юм бол миний өмнөөс хоол идэж туслах нь ээ” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр бурханаар өлсөж цангасан хүмүүсийн өмнөөс мөнгийг нь авчихаад хоол идээд байгаа хэрэг. Өлсөж байгаа бол та өөрөө л хооллох учиртай.

Аяндаа бурханлиг оршиж болно. Тиймээс диваажинг тэгж их холоос хайгаад байх шаардлагагүй. Эцэг эх нь адаглаад амьдралыг зөв ойлгочихсон бол хүн хүрээлэн буй орчныхоо хэв загварт орж бурханлиг чанараа алдахгүй. Зүгээр л, бор гэртээ богд гэдэг шиг өнөөгийн нийгэмдээ бурханлиг, энэрэнгүй, элдэв шуналгүй байх боломжтой. Даанч, бидний эцэг эх ч юмуу чадаагүй, сураагүй байдаг. Гэр бүлд, элдэв хэрүүл маргаантай, зөрчилтэй байдаг нь эргээд хүүхдүүдэд программ болон сууж байгаа хэрэг. Тиймдээ ч бид бурханлиг төрсөн бурхдыг хөнөөдөг. Энэ мэдээлэл гэгч зүйл бидний оюун санааг бүтээж эхэлж байгаа юм. Тийм болохоор бид өөрсдөө зөв байж чадвал, энүүхэн амьдрахын чөлөөнд юуны төлөө үхэлдэн тэмцээд байгаагаа нэг сөхөөрч анзаарвал илүү амар амгаланг олж болно. Өнөөдөр төрөөд маргааш үхдэг хорвоо шүү дээ.

Би хувьдаа хэт их шашинжиж байснаас бясалгалыг их зөв гэж боддог. Бясалгал нь ямар нэг шашны гэхээсээ илүү үзэл суртлаар хүлэгдээгүй арга, техник байгаа юм. Жишээ нь, Випашяна бясалгалын ажиглах арга гэж байлаа гэхэд амьсгалаа ажих, энгийн тайвшралаас аваад бодлоо ажиглах цаашилвал цэвэр ухамсар руугаа орох гэхчлэн үйлдэл. Ийн бясалгахад ямар ч үзэл суртал хэрэггүй. Ямар ч шашинтан бясалгаж болно, чадна. Тэр ч бүү хэл юунд ч үл итгэдэг, шашингүй нэгэн ч байж болно. Зөв бясалгаж бодлоос ангижирч цэвэр дотоод ухамсрын төвшинд бясалгаж чадвал үгээр илэрхийлшгүй төлвүүд тодроод эхэлдэг. Аръяабалын бясалгал байна. Билгийн нүдэндээ төвлөрөөд чи өөрөө хар гэсэн үг. Тэр үеэс л аливаа шашны өнгөц ялгаанд уягдахаа болино. Тэрнээс наана миний зөв, чиний буруу гэсэн хандлагууд гарч ирнэ. Энэ нь бурхан багшийн хэлснээр нөгөө л “Би”-гийн үзлээс бүх зовлон үүсдэг гэдгийн илрэл юм. Энгийнээр хэлбэл, бодлоос ангижирч “Би” гэх үзлээ таягдан хаясан хэн бүхэн шашин болоод аливаад ялгавартай хандахаа болино.

Цомхон амьдарч энгийн, эгэл юмнаас таашаал авч сурах хэрэгтэй. Заавал жаргахдаа биш гэхдээ зовох албагүй. Ноён хутагт, хурмаст тэнгэр гээд долоон насандаа анх дуулсан дуу бий. “Жаварт тэнгэр салхилам жалгын ногоо сэргэнэм билээ жаргалтай суугаад зовлоо гэвээс зовлон нь түүнээс ирдэг юм аа” гэж. Төсөөл дөө, жаварт салхи салхилж байна аа даа. Тэгэхэд хаврын нэг тарчиг үед жалгын ногоо тэрхүү жихүүн салхинд улам бүр гоё сорлоод, гялалздаг байхгүй юу. Нэг ёсондоо, тийм өлчир, нялх ногоо хэр нь улам гоё чийрэгжээд, гялалзаж байгаагаар зүйрлэж байгаа юм. Энэ нь үнэндээ манай нүүдэлчин ард түмний жинхэнэ философи юм.

Хар тамхи гэдэг зүйл түрхэн зуурт, тухайн хүнд маш гоё жаргал, таашаал мэдрүүлээд эргээд бүх ертөнц бүүдийгээд нөгөөдөхөө нэхээд, байж ядаад байдаг. Зүгээр амьдарч чаддаггүй, жирийн амьдралаар амьдарч чаддаггүй. Шашны талд ч гэсэн ийм шинж хүмүүст илэрдэг. Өчнөөн олон урсгал чиглэлийн шашин бий. Бүгдэд нь ийм шинж бий. Эдгээр бүгд үнэн бас худал. Яг л хар тамхины түр зуурын жаргал шиг. Тиймээс, шашныг гуйвуулж ойлгож, ойлгуулах аваас хар тамхи мөн. Хар тамхины тухай жишээ дурдвал, Христийн шашинд “Хэрэв их эзэнд итгэхгүй бол тамын галд шатна” гэдэг. Гэвч бидний өвөг дээдсийн ихэнх нь энэ шашны тухай дуулаа ч үгүй байсаар хорвоог орхисон. Тэдгээрийн дунд сайн нь ч, муу нь ч байсан. Эдгээр хүн бүгд тамын галд шатсан гэхэд хэцүү. Би Христийг үгүйсгэх гээгүй л дээ. Энэ бол мөнөөх хар тамхи чинь, үзэл суртал нь.

1,028
Өмнөх

10 хүртэлхи насны хүүхэддээ заавал хийж өгөх ХАМГИЙН ТЭЖЭЭЛЛЭГ 20 хоол

8 сар 28, 2018
Дараах

Инээмсэглэл дутсан “Элчин“-гийнхэн

8 сар 28, 2018

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 3 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 3 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 3 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 3 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт