Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.92₮
  • Евро
    3685.83₮
  • Японы иен
    24.58₮
  • Швейцар франк
    3803.55₮
  • Шведийн крон
    317.59₮
  • Английн фунт
    4260.25₮
  • Болгарын лев
    1884.52₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    111.4₮
  • Энэтхэгийн рупи
    41.68₮
  • Хонгконг доллар
    440.22₮
  • ОХУ-ын рубль
    42.86₮
  • Казахстан тэнгэ
    7.72₮
  • БНХАУ-ын юань
    486.18₮
  • БНСУ-ын вон
    2.6₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2537.75₮
  • Австралийн доллар
    2251.84₮
  • Чех крон
    155.48₮
  • Тайван доллар
    112.59₮
  • Тайланд бат
    98.94₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    747.27₮
  • Сингапур доллар
    2545.53₮
  • АНЭУ-ын дирхам
    938.75₮
  • Кувейт динар
    11207.28₮
  • Шинэ Зеланд доллар
    2085.3₮
  • Данийн крон
    494.8₮
  • Польшийн злот
    815.9₮
  • Украйны гривн
    93.37₮
  • Норвегийн крон
    309.54₮
  • Непалын рупи
    26.04₮
  • Өмнөд Африкийн ран
    174.12₮
  • Туркийн лира
    169.84₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6697222.57₮
  • Мөнгө /унцаар/
    79805.21₮
  • Зээлжих тусгай эрх
    4591.33₮
улс төр,

Буруу зүйл хийсэн хэн ч бай ажлаа өг гэсэн шаардлагаа бодит болгож өг, У.Хүрэлсүх сайд аа

нийтлэсэн Site Default9-р сар 25, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
44

-ДОЛООН ТЭРБУМ 89 САЯ ТѲГРѲГ ТЕНДЕРЭЭС ЗАВШЧЭЭ-

Тендерээс мѳнгѳ завшсан асуудал дахиад гарчээ. Олигтойхон ажил хийе гэхээсээ ѳмнѳ яаж мѳнгѳ угаах вэ гэж санаашрагчид олширч. Ѳѳртѳѳ мѳнгѳ завшиж л байвал тѳр алдагдал хүлээж, түмэн олон хохирох асуудал биш бололтой. Азийн хѳгжлийн банкны зээлээр Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын авто зам барих, дулааны шугам татах ажлын тендер 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр нээгджээ. Тендерт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компанитай 9.0 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын “Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлджээ. Хачирхалтай нь өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл тендерт ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани ялагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, тендерт 2.8 сая ам.долларын илүү ѳртгѳѳр ажиллана гэсэн хятадын компани ялсан байна.

Эндээс харахад буцаан тѳлѳх нѳхцѳлтэй зээлийн мѳнгѳѳр тус тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд гараа угааж байна гээд хэлэхэд буруутахгүй нь. Тѳслийн зохицуулагч Д.Авирмэд нь сард ТАВАН САЯ тѳгрѳгийн цалин авдаг. Бараг 20 шахуу ажилтан албан хаагчидтай, Ажилтнуудын хамгийн бага нь ХОЁР САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН тѳгрѳгийн цалинтай. Дээрээс нь тэрбум тэрбумаар тендер будилаантуулж сууна. Хамгийн гол нь зарлагдсан тендерийн мѳнгѳ, ажилчдын цалин, хүүтэйгээ бүгд эргээд татвар тѳлѳгчдийн халааснаас гарч тѳлѳгдѳнѳ.

Д.Авирмэд ба түүний нѳхдийн будилуулсан 2.8 сая ам доллар буюу ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳгийн тендерийн асуудлыг Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллага шалгаж үзнэ үү. 150 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэгийг НЭГ ТЭРБУМ ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГӨӨР барьдаг гээд бодохоор таван цэцэрлэг элбэг барих мөнгө хэн нэгний халаасанд орж, гарыг нь угааж эхэллээ.

Ганцхан тендерээс тэрбум тэрбумаар нь шамшигдуулаад байхад “Ерѳнхий сайд нь буруу зүйл хийсэн хэн ч бай ажлаа ѳгѳхѳд бэлэн бай” гэж хий сүржигнээд ч яах билээ. Хаданд хашгирсантай утга нэг биз. Бага мѳнгѳѳр чанартай хийх дотоодын компани байсаар байтал долоон тэрбумын илүү ѳртѳгтэй хятад компани сонгох ямар шалтгаан байв.

Нэг тендэрээс ДОЛООН ТЭРБУМ НАЯН ЕСѲН САЯ тѳгрѳг завшаад байвал улс орон яаж хөгжих вэ? Шат шатан дахь тендерийн луйврыг зогсоох зориг, эрх мэдэл танд бий юү Ерѳнхий сайдаа…

…Эл хөгийн луйврыг яаралтай зогсоох арга хэмжээ авахгүй бол дээрх хятад компани, эрхэм Авирмэд тэргүүтэн ямар холбоотой, яагаад өндөр зөрүүтэй ажлын саналд зээл олгосон зэрэг олон асуултын хариуг бид нэхэн тавих болно…

Эх сурвалж: Niigmiintoli.mn

445
Өмнөх

Манай улс хадгаламжийн хүүгээрээ маш өндөр ангилалд багтжээ

9-р сар 25, 2018
Дараах

Румин гаралтай орон гэргүй эр Монгол оюутан эмэгтэйг хүчирхийлжээ

9-р сар 25, 2018

Төстэй нийтлэлүүд

HkDlj3mTrukra8rgOXRk
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
S85YyQ82PtlKPxHO2ASp
Онцлох, улс төр,

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 3 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт