2007 онд “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” хэмээх ном худалдаанд гарч, тэр жилдээ хамгийн их борлуулалттай буюу бэстселлер номоор шалгарч байсан цаг саяхан. Уг номыг “Маш нууц” сонины эрхлэгч О.Чинзориг эрхлэн гаргахаар шийдэж, өөрийн сэтгүүлч анд Ж.Батсүхийн хамтаар авьяаслаг бизнесмэнүүдийн амьдрал, арвин туршлага, уналт, босолтын түүхийг олны хүртээл болгосон билээ.









