Азийн XVIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 62 кг-д аваргын алтан медалийн төлөө гавьяат тамирчин П.Орхон Киргизийн бөх Тыныбекова Айсулутай барилдаж 11:0-ээр илүүрхэн ялж, Монголын багийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо.









