Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
Онцлох,

3 сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол

нийтлэсэн Site Default7 сар 23, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
74300-d494d899575a684c91610a6ab9543f1d

Монголчууд, нэн ялангуяа нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдалд аюул учруулж буй бас нэг ноцтой баримт ил боллоо. Орон нутгаас ирж, нийслэлийн зүүн хаяанд нядалгаанд ордог мал хар тугалганд хордсон байх магадлал тун өндөр байна.

Яагаад гэвэл туувраар ирсэн мал Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, хонхор тосгоны урагш, Богдхан уулын шажин хурахын ам (төр хурахын цаад талын ам)-нд бэлчдэг юм. Гэтэл тус аманд автомашины хаягдал аккумляторын дахин боловсруулах дөрвөн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэдний хоёр нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай бол нэг нь Монгол, нөгөөх нь өмнөд Солонгосынх.

Зохих журмын дагуу аккумляторын үйлдвэрүүдээ нүүлгэхээс аргагүй

Шажин хурахын аманд зусдаг олон айл бий. Өвөлждөг хэд ч байдаг. Мал ч ихтэй. Хонхор тосгоноос зүүн урагш хэсэг явахад л зам дагуу булаг шанд, Туул голд цутгадаг хөлийн голын сайр, бас олон мал бэлчиж байгаа нь харагддаг. Цааш нэлээн явбаас уулын хоёр энгэрт өнөөх хөнөөлт хар тугалгын бохирдлын эх үүсвэр болсон аккумляторын үйлдвэрүүд бий.

Наадмын өмнөхөн үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд гурав нь аккумляторын хүчил, шүлттэй шингэнийг хөрсөнд шууд болон ил задгай хаядаг, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн, байгаль орчин бохирдуулсан, холбогдох зөвшөөрөлгүй байсан учраас албаныхан үйл ажиллагааг нь зогсоож, хаалга үүдийг нь лацадсан. Гэвч үйлдвэрүүд эргээд ажиллаж, хар тугалгаар хөрс, ус бохирдуулсаар байгааг энд зусаж буй малчид хэллээ.

             МАЛЫН ЦУС, ХӨРС, УС СТАНДАРТААС 8-30 ДАХИН ИХ ХАР ТУГАЛГАТАЙ
Үнэхээр ч эндэхийн малын цус, ундны уснаас хар тугалга илэрсэн байх юм. Маш өндөр тунгаар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Европын холбоонд мөрдлөг болгодог зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэдэн арав дахин их хар тугалга энд бэлчиж, ундаалсан бог, бодын цуснаас илэрсэн аж.

Мал эмнэлгийн судлаачид, гадаадын эрдэмтэдтэй хамтарч хийсэн шинжилгээгээр аккумлятор боловсруулах үйлдвэр орчмын хөрс болон ундны усан дахь хар тугалгын хэмжээ улсын стандартаас 30 дахин өндөр байсан байна. Харин энэ хөрсөөр тэжээгдсэн өвс ургамлаар хооллодог малын цусан дахь хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 8-16 дахин их байгаа нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоосон, маргашгүй үнэн болов. Хар тугалга хүний байтугай малын ч биед байх ёсгүй элемент.

Гагцхүү, үйлдвэрлэлийнбохирдолтой холбоотойгоор хөрс, усанд бага зэрэг байхыг “зөвшөөрдөг”. Гэвч хонхор орчимд стандартаас хэдэн арав дахин давсан үзүүлэлттэй байна. Үндсэндээ нийслэлийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг тууврын малын бэлчээр хэзээ ч задарч, саармагждаггүй, хор хөнөөл нь өнө удаан байсаар байдаг хар тугалгаар хордчихоод байна, эрхэм дарга нар аа.

                    ХАР ТУГАЛГААР БОХИРДСОН ГАЗАРТ МАХНЫ ҮЙЛДВЭР БАРИНА
Энэ бол олон нийтийн сүлжээгээр шуугиж, эрх мэдэлтнүүдийн “поп”-роод өнгөрөх сэдэв биш юм. Яагаад гэвэл тэнд нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон туул голд нийлдэг хөлийн гол буй. Бас жилд таван сая толгой мал хүнсэндээ хэрэглэдэг нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах хоёр том үйлдвэрийн нэг нь босно.

Биднийг очиход тэндэхийн мал амьтан ундаалдаг холбоо нуурын хойхно талд махны үйлдвэрийн барилгын ажил ид өрнөж байв. Мөн тавдугаар сард нийслэлийн газар тариалан, хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баясгалан манай сонинд өгсөн ярилцлагадаа махны үйлдвэр барихаар төлөвлөж буй бөгөөд энэ нь нийслэлчүүдийн махны хэрэглээг эрүүл, аюулгүй болгох шийдэл гэдгийг онцолж байсан юм.

       АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ДАРАГДАЖ МЭДЭХ НЬ
Харамсалтай нь, нийслэлийнхний махны нийлүүлэлтийн гол түшиц болсон тус газарт хамгийн аюултай хаягдал боловсруулах үйлдвэр хараа хяналтгүй, зах замбараагүй ажиллаж байгаа нь бодлогын алдаа завхрал, албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил ямар их гарсны илрэл. Баянзүрх дүүргийн ИХТ Б.Дэмбэрэл хүртэл аккумляторын үйлдвэрүүдийг цэгцлэх ажил дунд шатанд ашиг сонирхлын зөрчлөөс болж дарагдах магадлалтай гэдгийг олон нийтийн сүлжээгээр анхааруулаад байгаа юм.

Тэндэхийн оршин суугчид, малчин айлууд ч 2013 оноос хойш заргалдаад тусыг эс олсон тухайгаа бидэнд учирлаж байлаа. Олон ч мал нь өвчилж, оношийг нь тогтоож чадахгүй үрэгдүүлсэн байна. 2012 оноос хойш шажин хурахын аманд аж төрж байгаа Н.Тогтохсүрэн гуайн эмгэн “Саяхан л гэхэд манай таван ч ямаа хээл хаячихаад байна” хэмээв.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан мэдээллээр хар тугалга нь амьд амьтны биед орсноор цусаар шимэгдэж мэдрэлийн эсийг гэмтээдэг. Биеэс бараг гадагшилдаггүй буюу хуримтагддаг аж.

Ялангуяа хүүхэд болон төл малын биед орсон хар тугалганы 30-50 хувь нь шингэдэг. Нэгэнт биед орсон хар тугалгын 90 орчим хувь нь ясанд, үлдсэн хэсэг нь тархи, бөөр, элгэнд хуримтлагддаг.

Мөн мэдрэлийн систем, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд аюул учруулж, оюун ухааны хомсдолтой болох, ураг гажиг болох, зулбахад хүргэдэг аюултай бодис аж. Гэхдээ хар тугалгаар хордсон мал тэр даруй үхдэггүй. Дархлаа нь суларч, ямар нь мэдэгдэхгүй өвчин тусаж, эцэс сүүлдээ яс нь хугарч, нэг ёсондоо удаанаар тарчилж үхдэг байна. Хүн ч ялгаагүй. Ийм жишээ хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гарч байсан.

Монголчуудын цаг бусаар нас бардаг шалтгааны эхий тавд бөөрний дутагдал, элэгний өвчлөл ордог. Мөн гэмтлийн эмнэлгийн ачаалал ч ясны сийрэгжилттэй хүмүүс ямар олон болсныг илтгэнэ. Бид гурван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй болж байгаа шалтгааныг агаарын бохирдлоос хайдаг. Гэтэл ураг тээсэн амьд биетэд хар тугалга хэрхэн нөлөөлдгийг Н.Тогтохсүрэн гуайн хээл хаясан ямаанаас ойлгох учиртай ч юм бил үү.

Бас гуравхан сая хүнд байж боломгүй их гэмт хэрэг гарч байгаа шалтгааны нэг нь яах аргагүй хар тугалгын бохирдол болж буй тухай бид өнгөрсөн жил “Монголчууд ууртай байдгийн шалтгаан” нийтлэлээрээ хүргэж байсан. Гэтэл ийм аюултай бодис хүнсний гинжин хэлхээнд орж, ямар ч хараа хяналтгүй түгэж байна. Тэнд ундаалж, бэлчсэн хэчнээн малын мах дэлгүүр, хүнсний захад түгэж, хэр олон хүн түүнээс нь авч хэрэглэсэн юм бүү мэд. Аюулгүй байсан гэх ямар ч баталгаа байхгүй.

Малын гарал үүсэл, эрүүл мэндийн бичгийг ч шалгадаггүй мах бэлтгэлийнхэн цус, дотор эрхтнийг нь шинжилнэ гэдэг үлгэр. Ундны ус ч ялгаагүй. Малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, малын гарц шимийг сайжруулна гэж дээр, дооргүй хөөцөлдсөөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн тухай хууль батлуулсан. Гэвч хэрэгжиж буй царай, үнэн төрх нь энэ. Малын эрүүл мэнд, ундны усны эх үүсвэрийн аюулгүй байдлын цаана хүний эрүүл мэнд яригддаг учраас хүнд үйлдвэр, малын бэлчээр, ундны усны эх үүсвэрт байж хэрхэвч болохгүй. Тиймээс зохих журмын дагуу аккумляторын үйлдвэрүүдээ нүүлгэхээс өөр арга байхгүй.

Өнгөрсөн намар манай сонин Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчдэг 300 үхрийн мах, сүү хүнсний захаар дамжин нийслэлийн хүнсний хэрэгцээг хангадаг тухай цуврал сурвалжилга бэлтгэсэн. Нийтлэлийн мөрөөр нийслэлийн удирдлага холбогдох арга хэмжээ авч, энэ оны тавдугаар сарын 1-нээс өмнө хотын ногоон бүсээс малтай айлуудыг гаргасан билээ. Гэвч 60 гаруй сая малтай Монгол Улсын нийслэлд оршин сууж буй 1.5 сая иргэнээ эрүүл махаар хангаж чадахгүй, эрүүл мэндийг нь аюулд оруулсан бас нэг ноцтой хэрэг дэгдэж байна. Бид энэ талаар холбогдох байгууллагад хандан, эргэж мэдээлэх болно.

Засгийн газрын мэдээ

631
Өмнөх

НӨАТ-ын 10 сая төгрөгийн гурван азтан тодорчээ

7 сар 23, 2018
Дараах

Хүний амь замын эвдрэл үерийн гамшиг

7 сар 23, 2018

Төстэй нийтлэлүүд

large-63db5fb234979f6a5836d2b3
Онцлох, Хот,

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөрсэтгэгдэлгүй
large-63d37f0a34979f6a5836d270
Онцлох, Хот,

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 3 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 1 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт