Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3446.53₮
  • Евро
    3692.1₮
  • Японы иен
    24.74₮
  • Швейцар франк
    3803.91₮
  • Шведийн крон
    318.43₮
  • Английн фунт
    4285.59₮
  • Болгарын лев
    1887.84₮
  • Унгарын форинт
    10.01₮
  • Египетийн фунт
    111.54₮
  • Энэтхэгийн рупи
    41.73₮
  • Хонгконг доллар
    439.5₮
  • ОХУ-ын рубль
    42.44₮
  • Казахстан тэнгэ
    7.71₮
  • БНХАУ-ын юань
    484.2₮
  • БНСУ-ын вон
    2.65₮
  • БНАСАУ-ын
    26.51₮
  • Канадын доллар
    2570.6₮
  • Австралийн доллар
    2296.42₮
  • Чех крон
    157.01₮
  • Тайван доллар
    112.17₮
  • Тайланд бат
    99.14₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    749₮
  • Сингапур доллар
    2555.54₮
  • АНЭУ-ын дирхам
    938.35₮
  • Кувейт динар
    11204.95₮
  • Шинэ Зеланд доллар
    2097.39₮
  • Данийн крон
    495.74₮
  • Польшийн злот
    823.84₮
  • Украйны гривн
    93.78₮
  • Норвегийн крон
    311.92₮
  • Непалын рупи
    26.08₮
  • Өмнөд Африкийн ран
    179.56₮
  • Туркийн лира
    160.56₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6746754.8₮
  • Мөнгө /унцаар/
    80821.65₮
  • Зээлжих тусгай эрх
    4577.51₮
нийгэм,

Хүний амь замын эвдрэл үерийн гамшиг

нийтлэсэн Site Default7-р сар 23, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1532304171p1cj08tli210r819c1hg61mcdkaj3
Зуны 6-9 дүгээр сард богино хугацаанд ихээхэн эрчтэй бороо орвол хур борооны үер гэж үздэг байна. Үерийг шинжин таних уламжлалт  аргуудад урдаасаа  салхилвал  үер болно гэж үздэг  гэж тэдэглэсэн байна.Тэгвэл энэ сарын 14-өөс эхэлсэн борооны үүл урдаасаа хойшоо нүүж байсан үер болох нь гэж үр хүүдүүддээ ярьж байсан тухай Баянгол дүүргийн  ахмад настан хэлж байна. Нэг үгээр хэлбэл тэрхүү ахамадын хэлсэн үг цаг агаар шинждэг байдлыг шинэ үеийнхэн авч хэлэлцээгүй бололтой. Орон сууцанд амьдардаг тул тэдний хувьд ямар нэг хохирол гараагүй гэнэ.
Түүнээс гадна ус цаг уурын байгууллага урдаасаа үүлшинэ.  Тодруулбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар борооны үүл орж ирж говийн бүс нутаг төдийгүй төвийн болон зүүн зүгийн нутгаар бороо үргэлжлэн орно. Урдаас орж ирсэн үүлнээс үүдэлтэй бороо зүүн зүгийн нутгаар шувтрах боловч   баруун аймгийн нутгаас эхлэн дахин бүх нутгийг хамрах  төлөвтэй байна гэсэн цаг агаарийн мэдээ наадмын өдрүүдэд телевиз, радиогоор цацагдаж байсан байх юм. Түүнийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон хэрэгжүүлэн үерийн аюулаас хохирол багтай гарсан аж ахуйн нэгж, иргэн хэд байгааг хэлэхэд бэрх. Харин цаг агаарийн мэдээлэл үнэн зөв байж аадар бороо орж үерийн аюул дагууллаа.
Долдугаар сарын 15-аас эхэлсэн энэ зуны үерийн гол цөм нь Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг Улаанбатар хот байсан  гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Эдгээрээс гадна Баян-Өлгий аймагт гамшиг болжээ. Гамшгийн голомтод 600 гаруй хүн ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийж орон гэргүй болсон иргэдийг Өлгий сумын сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулан дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.
Баян-Өлгий аймагт 2016 онд үер бууж 2,2 тэрбум төгрөгийн хохирол байгууллага, иргэдэд учирч байсан аж. Түүн дээр түшиглэн тус суманд /аймгийн төв/ 30 км үргэлжлэх үерийн далан барих шийдвэр гаргажээ. Далан барих ажилд 2018 оны төсөвт 570 сая төгрөг суулгасан. Түүгээр үерийн далангийн зураг төсөл хийж тендерийг зарлаад байгаа. Харин 2019 оны улсын төсөвт даланг бариж гүйцээх  таван тэрбум төгрөг сууна гэж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г. Ариунбуян ярьж байна.
Хоёр жилийн өмнөх үерээс авсан сургамж өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байтал дараагийн үерийн гамшиг энэ нутагт нүүрлэн олон айл өмч хөрөнгөөсөө дахин салжээ. Энэ жилийн үерийн хохирол бүрэн гараагүй байгаа 10-20 тэрбумаар яригдах болов уу гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байгаа аж. Хүнд байдалд орсон 530 өрх 2500 иргэнд анхны тусламжийг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гарган үзүүллээ. Бас гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх сайн дурынхан хийгээд иргэд санаачлан хандвийн данс нээжээ. Тэднээс “Дэлхийн зөн” олон улсын байгууллага  гамшигт өртсөн өрх бүрт 100 ам доллар буюу 240 мянган төгрөг эхний ээлжинд олгоно гэж мэдэгдлээ.
Усархаг бороотой зэрэгцээд  Архангай аймгийн Хотонт, Хашаат сумын нутгаар   хүчтэй хуй салхи дэгдсэнээр Хархорин Булганы 110 клватын 7, 35 клватын 20 цахилгаан шугамны шон хугаран унаж 8 аймгийн 69 сум цахилгаангүй болжээ. Гамшигт өрдсөн цахилгааны шугамны тулгуур баганыг мэргэжлийн 7 байгууллагаас гарсан 58 хүн 26 техник 26 цаг ажиллан  сэргээн  босголт  хийж хэвийн байдалд нь оруулжээ. Богино хугацаанд ийм сэргээн босголт хийхэд эрчим хүчний байгууллагууд аюулгүйн нөөцийг заасан түвшинд байлгадаг болсонтой  холбоотой гэж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан мэдэгдэж байна. Эрчим хүчний 27 тулгуур багана унаж, түүнийг сэргээн босгосонтой холбогдон гарч байгаа хохирол 180 сая төгрөг гэнэ.
Айл өрх усанд урсах, цахилгааны шон хугархаас гадна улсын хэмжээнд хэд хэдэн байршилд хатуу хучилттай замын эвдрэл гарчээ. Эвдэрсэн замын нийт урт нь 116 км болж улсад 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэнэ. Замын эвдрэл гэмтэл нэмэгдэх магадлалтай гэж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б. Цогтгэрэл мэдлээл өгч байна.
Нийслэлийн хувьд үерийн хохиролын хэмжээ бүрэн гараагүй хоёр хүн амь үргэдсэн харамсалтай мэдээ цацагдаж байна. Нийслэлд хоёр хүн амь үрэгдсэн бол Сүхбаатар аймгийн Халзан, Өмнөговь аймгийн Ханбогд суманд ухсан нүхэнд тогтсон усанд 3 хүүхэд живж амь насаа алдсан тухай онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Улаанбаатар хотод үерийн үед ирсэн дуудлагын 60 хувь нь айлын гэрт ус туулсан, 20 гаруй хувь нь орон сууцны орц зоорийн давхар усаар дүүрлээ гэсэн дуудлага байжээ. Нийт 9 дүүргийн нутаг дэвсгэрт 1800 өрх үерийн эрсдэлтэй орчинд аж төрдөг. Түүний 1225 нь зөвшөөрөлгүй газар буусан гэсэн мэдээлэл цацагдав. Тэрхүү 1225 айлыг хаана хэрхэн нүүлгэн буулгах талаар эцийн шийдвэр хараахан гараагүй байгаа аж. НОБГ-аас мэдээлж байгаагаас үзэхэд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айлын олонхи нь орон нутгаас хот бараадан нүүж ирсэн газрын завшөөрөлгүй олдсон газраа буусан айлууд байгаа гэнэ.
Онцгой байдлын байгууллагын ажилтнуудын ярьж байгаагаас үзэхэд нийслэлд өрхийн хэрэгцээнд хаана, хэн хэзээ ямар байдлаар газар олгож байгаа нь тодорхой бус. Ийм учраас олдсон газраа хашаа барьж суурьшдаг. Тэр нь үер, байгалийн гамшигт амь нас, эд хөрөнгөөн алдах гол шалтгаан болдог бололтой. Тэдгээр өрхийн эзэдтэй мэргэжлийн байгууллагынхан очоод уулзах гэхэд чулуу, мод нүүлэгдэг нохойгоо суль тавих зэрэг эсэргүүцэл үзүүлдэг аж. Эхний ээлжинд эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 1225 өрхийг буулгах суурьшлийн бүсийг нийслэлийн удирдлага бий болгох шаардлагатай болов бололтой. Ийм байдалд байгаа иргэдийн хэлдэг зүйл нь “Монгол улсын иргэнд Үндсэн хуулиар амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй. Тэр дагуу бид нийслэлд амьдарч байгаа газрын зөвшөөрөл олдохгүй байна” гэж хэлдэг гэнэ. Үндсэн хуулийн заалт нийслэлээс өрхийн хэрэгцээнд олгох газрын зөвшөөрөл хоёрын хоорондуур үерт айлууд урсаад байгаа бололтой.
Үерийн дараа нар гарах нь төв суурин газарт бохир нь хальсан орчин үүсдэг энэ нь халдварт өвчин дэгдэх нөхцөл болдог гэнэ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөмж гаргасан байна. Энэ сарын 22-24-нд бороо намжмал байдалд орж нар гарах бололтой. Нартай зэрэгцээд халдварт өвчин үүсгэх орчин бүрдэх магадлал өндөр болох гэнэ шүү.  Түүнээс болгоомжил, урьдчилан сэргийлэхтүн…
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

719
Өмнөх

3 сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол

7-р сар 23, 2018
Дараах

Хамгийн халуухан залуу хэмээн нэрлэгдээд буй Хэнри Лисэтт

7-р сар 23, 2018

Төстэй нийтлэлүүд

349363158_564676749157545_7792451563556157375_n
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
346055404_802510524416434_5561496980754115197_n
нийгэм, Онцлох,

Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 2 долоо хоног
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 3 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 3 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 4 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 1 сар
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 1 сар
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 2 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт