Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ,

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

нийтлэсэн Site Default6 сар 27, 2020
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
huuhdiin baiguullaga

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн байгууллагын үүсэж хөгжсөн түүх бол энэхүү өдөртэй ихээхэн хамааралтай юм. Тэртээ  1925 оны 5 дугаар  сарын 8-нд их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар Хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэж  1 дүгээр бүлгийг В.И.Лениний, 2 дугаар бүлгийг К.Марксын нэрээр нэрлэж даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгон Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”  анх үүсэн байгуулагдсан юм.

Пионерын анхны тангаргаа өргөж байсан тэдгээр анхны пионерууд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа  үнэнч болохоо харуулж эх орныхоо Хүндэт иргэд болсон түүхтэй.

Пионерын байгууллага анх байгуулагдсанаасаа эхлэн өсвөр үеийг эх орон ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон хүмүүжүүлэх, бага насны хүүхдийг шашны нөлөөнөөс ангижруулж сургуулийн зүг татах ажлыг гол зорилгоо болгож байв. Пионерын бүлгүүд долоо хоног тутамд гэгээрлийн хурал хийх, ном сонин унших, нам засгийн бодлогыг ухуулан таниулах, биеийн тамир, жагсаал ёслол, хөл гарын сургууль хийж, “Улаан туг”,   “Шивээ хиагт”, “Интернациональ”, “Пионерын дуу” дуулж жагсдаг байжээ. Энэ нь нийт хөдөлмөрчид, хүүхэд багачуудыг сургууль пионерын зүг татах нэг арга  байсан байна.

Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн эхлээд хөдөлгөөн, бүлэг байдлаар байсан бол хүүхдийн байгууллага болтлоо өргөжин тэлсэн түүхтэй.

Нийслэлийн хүүхдийн байгууллага нь 1953 оны Хотын ХЗЭ-ийн хорооны 2 дугаар бүгд хурлын шийдвэр Улаанбаатар хотын пионерийн зөвлөл, Улаанбаатар хотын Ардын   хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 255 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө төв, Нийслэлийн Засаг даргын 1997.03.16-ны өдрийн  захирамжаар Нийслэлийн хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийн газар, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 18 дугаар захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын 2004 оны захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 64 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 32 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол Нийслэлийн засаг даргын А/241 тоот захирамжаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө хүүхдийн байгууллага нь хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

910
Өмнөх

“Иргэдийн оролцоотой ногоон хот” аян эхэллээ

6 сар 27, 2020
Дараах

Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ

6 сар 27, 2020

Төстэй нийтлэлүүд

huurhun shud
ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ,

“Миний хөөрхөн шүдний аялал”

нийтлэсэн Site Default6 сар 22, 2021
agaar
ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ,

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

нийтлэсэн Site Default6 сар 22, 2021

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт