Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3486.32₮
  • Евро
    3790.85₮
  • Японы иен
    26.83₮
  • Швейцар франк
    3779.21₮
  • Шведийн крон
    338.25₮
  • Английн фунт
    4314.67₮
  • Болгарын лев
    1938.41₮
  • Унгарын форинт
    9.78₮
  • Египетийн фунт
    116.64₮
  • Энэтхэгийн рупи
    42.71₮
  • Хонгконг доллар
    445.19₮
  • ОХУ-ын рубль
    50.3₮
  • Казахстан тэнгэ
    7.58₮
  • БНХАУ-ын юань
    513.87₮
  • БНСУ-ын вон
    2.82₮
  • БНАСАУ-ын вон
    26.82₮
  • Канадын доллар
    2614.22₮
  • Австралийн доллар
    2476.86₮
  • Чех крон
    159.21₮
  • Тайван доллар
    115.12₮
  • Тайланд бат
    105.98₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    823.12₮
  • Сингапур доллар
    2652.3₮
  • АНЭУ-ын дирхам
    949.18₮
  • Кувейт динар
    11419.33₮
  • Шинэ Зеланд доллар
    2262.27₮
  • Данийн крон
    509.67₮
  • Польшийн злот
    804.7₮
  • Украйны гривн
    94.4₮
  • Норвегийн крон
    352.07₮
  • Непалын рупи
    26.69₮
  • Өмнөд Африкийн ранд
    202.39₮
  • Туркийн лира
    185.32₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6706442.04₮
  • Мөнгө /унцаар/
    82572.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4715.45₮
нийгэм,

Лидерийн өлсгөлөн

нийтлэсэн Site Default8 сар 27, 2018
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
surguuli-2

Амралт зугаалгын өдөр хоногууд ард үлдэж, айл хотлоороо сурч мэдэх, суралцаж сургах их аянд мордож буй энэ өдрүүд гал дээр тос асгахын дайтай “буцламгай халуун” байгаа нь тодорхой. Тиймээс ч олон жилийн турш Азийн шилдэг 100 сургуулийн тоонд орох мөрөөдлөөр ирээдүйн зорилгоо “тэжээж, тэтгэж” үүндээ удирдлагууд нь сэтгэл санааны амар амгаланг олж буй МУИС-ийн хэсэг оюутан сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулав.

Харамсалтай нь, Монголын элитүүдийг бэлтгэдэг гэдгээрээ бахархдаг тус сургуулийн оюутнууд ИНФЛЯЦИ гэдэг үгийг ИНПЛЯЦИ гэж бичсэнээрээ олон нийтийн доромжлолыг хүртэж, бараг л өнөөгийн нийгмийн хөгжил дэвшлийн гай гамшиг мэтээр гутаагдан, гадуурхагдав. Хачирхмаар нь, ийн ирээдүй үеийн нэг алдааг элэглэн гоочлогсод мөнөөх бүтэхгүй гэгдэж буй тэмцэгчид рүү хуруугаараа онилж, хараалын үгээр дайрч давшилж, хэнэг ч үгүй дунд хуруу гаргачхаад хаалга саван орж буй МУИС-ийн Социологийн тэнхимийн багш О.Мөнхбат гэгчийг онож байлсангүй. Мэдээж бүгд ч биш л дээ.

Ямар ч байсан олон нийтийн олонх нь оюутнуудыг элэглэсэн хэвээр. “Үг үсгийн алдаатай бичдэг оюутан Монголын ирээдүйг авч явж чадахгүй”, “Ийм оюутан байгаад ичиж байна”, “Энэ оюутнууд сургуулийн нэр хүнд унагаалаа. Сургуулиасаа гарч шороо ух” л гэнэ. Энд гэхдээ сонины нийтлэл юм болохоор этик талаасаа муу, муухай хараалын үгийг нь оруулаагүй гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Ямар ч л байсан олонхынх нь санаа бодлоос харахад Монгол Улс цаашид дээрх тэрслүү оюутнуудгүй л бол хөгжиж, дэвжих гээд байна гэнэ ээ. Гутармаар биш гэж үү.

Дээд үе нь ирээдүй үеэ ингэж элдэв муу муухай үгээр шүүмжилж, үгэн сум нүүлгэхийг харах. Тэр дундаа, Монголын өнөөгийн нийгмийн бүтэц, амьжиргааны зэрэг зиндааг хараад яагаад асуудлын гүн рүү нь орохгүй байгаа юм бэ гэж асуумаар. Наад зах нь, хүн амын амьжиргааны төвшинг хараад үз л дээ. Амьдрал бүх хүнд өгөөмөр хандаагүй гэдгийг ойлгох гээд оролд. Үүний тулд энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын зарласан гурван тулгуурт хөгжлийн бодлогоо батлах үеэрээ зарласан “Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу байна” гэсэн тодорхой дүнг танилцуулъя.

Арван хүний нэг, таван хүний нэг биш гурван хүний нэг нь ядуу байна гээд бодоод үз. Энэ тоон үзүүлэлтийг нийлүүлээд тооцохоор Монгол Улсын гурван сая хүний 907.5 мянган иргэн нь ядуу амьдарч байгаа гэсэн үг. Хамгийн эмзэглэмээр мэдээ нь 2014 онд ядуу иргэдийн тоо 634 мянга байсан бөгөөд тухайн үед хүн амын 20 хувь нь ядуу давхаргад хамаарч байж. Мөн 2016 онд хүн амын 29.6 хувь нь ядуу байсан бол 2018 онд Сангийн яамнаас “30 хувь нь ядуу буюу 146 мянган төгрөгөөс доош мөнгөн орлогоор сардаа амьдралаа залгуулж байна” гэдгийг зарласан.

Тэгвэл дахиад бодоод үз. Оюутнууд яагаад жагсах болов уу гэж. Тэдний ард улс төр байсан эсэх, үг үсгийн алдаатай уриа лоозон ергөсөн эсэх нь сонин биш. Гурван хүн тутмын нэгийг нь эзлээд байгаа тэр ядуу хүмүүст сурах эрх бий гэдгийг бодолц. Амьжиргааны баталгаажих доод төвшинд ч хүрэхгүй байгаа орлогоороо сурах гээд чадахгүй, чадахгүйдээ эрсдэлээ үүрээд эв хавгүй лоозон бариад зогсож байна гээд бод.

Үүнтэйгээ хамт улстөрчдийн амлалт, улстөрчдийн амласан ирээдүйг бод. Хамтад нь наагаад хар. Муу сурсан оюутнуудыг элэглэж байгаа шигээ амлалтаа мартсан улстөрчдийг ч хамтад нь шүүмжил. Дээр нь, биднийг хэн удирдаад байгааг, хэн удирдлагыг гартаа авчихаад зөвхөн гоё сайхан үгийн лоозон дор сүнс шиг саналын эрхтэйгээр ажиллаж, амьдруулаад байгааг хар. Нобелийн шагналд нэр дэвшиж, Азийн соёлын сангаас Азийн шилдэг яруу найрагчаар өргөмжлөгдсөн Монголын соён гэгээрүүлэгч, нэрт яруу найрагч Д.Урианхай гуайг Монголын төр хэрхэн сэхээрч, хүндэлсэн бэ гээд бодоод үз.

Шинжлэх ухааны салбарын шилдэг эрдэмтдээ нийтийн дуучин, үндэсний бөхөөсөө илүү гаргаж, төр соёрхсон уу гээд хайгаад олохыг хичээ. Харамсалтай нь, хайлт эзэнгүй үлдэх нь тодорхой. Нийгмийн хөгжлийг чирж явдаг гэдэг элит хэсгийнхээ бүрэлдсэн түүхийг нь хар. Эмзэглэмээр нийгмийн лидерийн дутагдал зөвхөн оюутан залууст байгаа юм биш. Энэ мэт олон сэдэв бий гэдгийг бодоорой. Харвардын боловсролоор тэжээгдэж буй толгой эргэм улс төрийн урвалт, шарвалтыг ч оношил.

Яг үнэндээ боловсрол эзэмшихээр зэхэж буй оюутан залуусын үг үсгийн алдаа дэлхийн боловсрол эзэмшсэн гэх хөөрсөн улстөрч залуусын хийрхлээс том тусах нь юу л бол. Нийгмийн хор хөнөөлийг нь бодвол шүү. Эндээс олон нийтийн итгэл улстөрчдийн шийдвэрт хэр тусч, олон нийт улстөрчдөд итгэж байгаа эсэхийг давхар хайгаарай.

Дүгнэлтэд тань туслах үүднээс “Сант марал” судалгааны төвөөс 2018 оны гуравдугаар сард хийсэн судалгаанд нэг сонин асуулт, хариулт байсныг сонирхуулъя. Тэнд “Улс орны удирдлагад хэн ч байсан жирийн иргэдийн амьдрах орчин хэвээрээ үлдэнэ” гэсэн дүгнэлтийг нийт судалгаанд оролцогсдын 71.3 хувь нь өгсөн бол “Улс орны удирдлагад хэн байхаас үл шалтгаалан иргэдийн амьдрах орчинд өөрчлөлт гарна” гэж 21.5 хувь нь хариулсан байсан.

Мөн “Таны бодлоор МАН зөв чигээр замнаж байна уу, буруу тийшээ зүтгэж байна уу” гэдэг асуултын зөв хөдөлж байгаа гэдэгт хөдөөгийн оролцогчдын 25.8 хувь нь саналаа өгсөн бол буруу хөдөлж байгаад 38.0 хувь нь саналаа өгсөн байх жишээний. Хотын иргэдийн тухайд зөв ажиллаж байгаа гэдэгт 15.3 хувь нь өгөөд буруу тийшээ зүтгээд байгаа гэдэгт 47.1 хувь нь өгсөн байх жишээний. Ардчилсан намын тухайд ч чанарын ялгаагүй. Буруу замаар хөдөлж байгаа гэдэгт судалгаанд оролцсон хөдөөгийн иргэдийн 37.8 хувь нь, хотынхны 42.7 хувь нь саналаа өгсөн.

Тэгэхээр эндээс Ардчилсан намд ч, МАН д ч ард олны итгэл алдарсныг харж болно. Харин бичиж буй сэдэвтэй шууд хамааралтай нэг судалгааг МЭК судалгааны байгууллагаас хийснийг он сараар нь харьцуулж үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэгчдийн санал 2017 оны аравдугаар сард 7.4 байсан бол 2018 оны дөрөвдүгээр сард зургаан оноо болж буурсан. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд өгсөн олон нийтийн үнэлгээ 2018 оны хоёрдугаар сард 5.1 байсан бол ердөө хоёр сарын дараа буюу мөн оны дөрөвдүгээр сард 4.9 хувь болж унасан байх жишээний. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Су.Батболдын оноо 2017 оны наймдугаар сард 4.1 байснаа 2018 оны дөрөвдүгээр сард 3.3 оноо болж буурсан.

Тус байгууллага олон нийтийн санаа бодлыг дээрх судалгаандаа 10 оноогоор дүгнэсэн байх бөгөөд авсан оноо нь энэ. Тэгэхээр эндээс уг судалгааны дүнг хоёрхон жилийн дотор ядуурал 10 хувиар нэмэгдсэн дүн лидер улстөрчдөд итгэдэг олны итгэл хоёр шууд хамааралтай гэдгийг тайлбарлаж болно. Тэр дундаа, шилдэг улстөрчдийн санал асуулгад МАХН-ын дарга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан нар тогтмол эрх баригч намын лидерүүд болон УИХ дахь ганц сөрөг хүчин болох АН-ын даргаас дээгүүр жагсаж байгаа судалгааг ч олныг тоочиж болно.

Өөрөөр хэлбэл, итгэл энд бус тэнд буюу хайрцагнаас гадуур гарсан байна. УИХ-д ганц бие даагч гишүүн юу ч хийж чадахгүй гэдгийг мэддэг хэрнээ иргэд санал асуулга болохоор УИХ-ын гишүүн С.Жавхланд саналаа өгдөг болчихлоо. Шийдвэр гаргах эрх мэдлээс холч байнгын шударга ёсны эрэлд хатаж буй шинэ дүр төрхийнх нь төлөө иргэд Н.Энхбаяр даргад итгэл үзүүлэхэд бэлэн байна. Ердөө л 6-8 жилийн өмнө түүнээс уйдаж, залхаж байсан ард түмэнд шүү дээ. Гайхмаар өөрчлөлт. Гол нь, энэ эргэн санах олон нийтийн санаа бодолд МАН ч, АН ч нөлөөлж чадахгүй болчихлоо.

Тэд товойж харагдах нь бүү хэл сонгогдож чадахгүй гэдгээсээ эмээгээд УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулж ч дөнгөлье. Ийм байхад юун лидер. Юун оюутан залуусын үг үсгийн алдаа. Юун Нобелийн шагналд нэр дэвшсэн яруу найрагчийг төр соёрхох тухай хүлээлт. Юу яасан ядуурлыг бууруулах зорилт. Улс төрийн лидер бус лойдруудын тухай бичих нь өөрөө ч бас амтгүй.

Энэ дашрамд харин бүх монгол хүнд бичиг үсгийн боловсрол, тэр дундаа эх монгол хэлээ утга төгөлдөр, үг үсгийн алдаагүй хэрэглэхийн ач холбогдлыг ойлгуулсан МУИС-ийн тэмцэгч оюутнуудад талархал илэрхийлье. Эцэст нь, төрийн албанд архины шилний тооллого явуулдаг бус харин төрийн алба ард нийтийн ядууралтай тэмцдэг лидертэй байх ёстойг сануулъя. Товчхондоо, тийм лидерээр Монгол Улс өлсөөд байна. ЖИЧ: Уншигч танд энэ нь хоёр өөр сэдэв мэт санагдаж мэдэх ч “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэж үг байдгийг санаарай.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

559
Өмнөх

“Шарк танк“ нэвтрүүлэг шинэ бүрэлдхүүнтэйгээр үзэгчдэд хүрнэ

8 сар 27, 2018
Дараах

Стив Жобс хувь хүнийхээ хувьд тийм ч сайнгүй эр байсан уу?

8 сар 27, 2018

Төстэй нийтлэлүүд

327179929_567861528537405_3447257010283510551_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 өдөрсэтгэгдэлгүй
327454300_5744637535655262_3416239612958800_n
нийгэм, Онцлох,

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 өдөрсэтгэгдэлгүй

Шинэ мэдээлэл

  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 өдөр
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 өдөр
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 3 өдөр
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 3 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 3 өдөр
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 3 өдөр
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 4 өдөр
  • Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн ой тохиож байна

    Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн ой тохиож байна

    өмнө 4 өдөр
  • Засгийн газрын 9 бондоос 4-ийнх нь төлбөр төлөгджээ

    Засгийн газрын 9 бондоос 4-ийнх нь төлбөр төлөгджээ

    өмнө 5 өдөр

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт