Индонези улсын Жакарта хотноо болж буй Азийн наадамд дэлхий нийтэд гоо үзэсгэлэнгээрээ танил болоод буй Казакстан улсын тамирчин Молдир Мекенбаеваг оролцож буй юм.

Тэрээр өнгөрсөн жил жюү жицү төрлөөр ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Энэ удаагийн Азийн наадамд Молдир Мекенбаева манай улсын тамирчин М.Баярмаатай оноол таарч түүнд ялагдсан билээ. Молдир Мекенбаева нь 21 настай бөгөөд бөхөөр хичээллэхээс гадна жүжигчин болохоор суралцаж буй аж.

www.Seen.mn