Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт орсон цас цөлийн халуунд дассан амьтдад цоо шинэ мэдрэмж төрүүлээд байна хэмээн амьтан судлаачид онцолжээ.

Өмнөд Африкын Кароо мужид амьдардаг гэрэл зурагчин Китти Вилёоэны цасан дунд зогсох анааш, хирс, антелоп ямаа, зааны зураг сошиал ертөнцөөр тараад байна. Манай дэлхийн хамгийн халуун тивийн амьтад цасан дунд зогсоо дүр зураг сэтгэл хөдлөм гайхалтай агшин болон түүхэнд үлдэх биз.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон цас Өмнөд Африкийн зүүн хэсгийг буюу тивийн гуравны нэгийг бүрэн бүрхсэн. Тиймээс халтиргаа гулгаанаас сэргийлэн цасанд дарагдсан хэсгийн автозамыг хэсэг хугацаагаар хаахаар болсон юм.

Цас орсны улмаас Өмнөд Африкын зүүн хэсгийн нутгуудын агаарын хэм олон жилийн дунджаас огцом буурчээ.
Гурав хоног дараалан орсон цас зарим газраа 25 см орчим зузаан байгаа аж.