“Mongolia next top model“ нэвтрүүлэгт оролцож олонд танигдсан модель Э.Оюунбилэг тус нэвтрүүлгийн үеэр гэр хороололд амьдардаг гэдгээ нуулгүй хэлснээр олноос эерэг үнэлгээг авсан.
Тэрээр саяхан найз залуутай болсноо зарлаж хамтдаа жаргалтай байгаа зургуудаар инстаграм хуудсаа чимж явсан билээ. Тэгвэл хосуудын жаргалтай байх өдөр хоногууд дууссан бололтой.
Тэд хэдийн мөр мөрөө хөөсөн бөгөөд модель Э.Оюунбилэг зурагчин найз залуутай болсон гэнэ. Түүний найз залууг Б.Очхүү гэдэг бөгөөд “Piaa Photograph“-аар олон нийтэд танигдаад буй нэгэн аж.
Ямартай ч шинэхэн хосууд маань харилцаагаа олон нийтээс нууцалхаар шийдэж одоогийн байдлаар хэн хэн нь хамтдаа авхуулсан гэрэл зургаа цахим орчинд нийтэлхийг хүсдэггүй гэнэ.