Монголоос Лондон хүртэл тэмээтэй аялна хэмээн зориг шулуудан гарсан Н.Байгальмаа олон Монголчуудын танил болсон.

Түүний тэмээтэй аялал багагүй саад бэрхшээл, хэл ам дагуулсаар Н.Байгальмаа өдгөө муухан олны танил эрхмээс илүүтэй олонд танигдаад буй билээ. Гадаадын иргэнээс их хэмээний мөнгө залилсан гэгдэж нилээдгүй хэл амны бай болоод буй Н.Байгальмаагийн нөхөр Нямдорж ямагт эхнэрийнхээ талд бат зогсдог нэгэн.

Иймдээ ч өөрийн ээж цэнхэр үст Цэрэнтэй түнжин тасарч ээждээ багагүй гомдож явдгаа олноос нуугаагүй. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүх амьдралаа ил болгоно хэмээн “Цэрэн та миний ээж байж миний амьдралыг тайван орхиж чадсангүй юу?  Би эр хүн гэхдээ ийм амьдралыг удаан тэсч чадахгүй нь ээ. Амьд явах хүсэл ч алга… Бие биенээ тайван амьдруулж болохгүй хорвоо юу? Биднийг амар тайван байлгаж болохгүй юу ээж минь“ хэмээн нийтэлж байсан.

Тэгвэл өөрийн ээжээс илүүтэй эхнэрээ гэдэг Нямдорж хадам талаа тодорхойлохдоо “Зуун дамжсан Зөөдүүд… Манай хадам талыхан ийм эв нэгдэлтэй айхтар улс, Ах дүүс, мах цусны тасархай гэхээр сүйд болно. Дөнгөж тал нь цугларсан гэхэд 200 гаруй хүмүүс…  Ийм халуун дулаан том гэр бүлийн хүргэн хүү ” хэмээн онцолжээ.

www.Seen.mn