Парис хотын гудамжинд нэгэн бүсгүйг задгай хувцаслалаа хэмээн алгадсан залуу шүүхээс ял сонсжээ.

Бичлэг дээрхи улаан хувцастай бүсгүй 22 настай бөгөөд инженерийн чиглэлээр суралцдаг оюутан аж. Тухайн өдөр богино даашинз өмссөнийхөө хариуд танихгүй залууд хэл амаар доромжлуулж алгадуулсандаа гомдолтой буйгаа бүсгүй цагдаагийн газарт мэдэгджээ. Улмаар залууг баривчилж зургаан сар хорих ял, 2000 еврогийн торгууль ноогдуулжээ. Мөн түүнд сэтгэл хөдлөлөө хянах, уураа барих тал дээр сэтгэл зүйн сургалтанд хамруулахаар болсон байна.

www.Seen.mn