24 настай Тайвань модель Liu Pengpeng хоромхон зуурт дэлхий нийтэд танигджээ. Тэрээр моделиор ажиллахын хажуугаар зах дээр загас зардаг ээжийнхээ ажилд өдөр бүр тусалдаг байна.

Фэйсбүүк хуудсанд 40.000 орчим дагагчтай түүний зах дээр ажиллаж буй зургийг нэгэн хэрэглэгч авч интернет сүлжээнд байршуулснаар олон хүн бүсгүйг мэддэг болжээ. Тэд гоо сайхан байхын хажуугаар ээждээ тусалхад төвөгшөөдөггүй Liu Pengpeng-д урмын үг магтаал зэргийг харамгүй илгээх болсон байна.

Олон зуун хүмүүс модель бүсгүйн ажилладаг лангууг сонирхон очиж худалдан авалт хийдэг болсноор ээж охин хоёр өмнөх өдрүүдээсээ хавьгүй илүү орлогтой болох болжээ.

Энэ тухай Хятадын Shanghai.ist сайтад мэдээлсэн бөгөөд ажилсаг, ухаалаг бүсгүйг нүүр царайгаа болгохж компаниа сурталчилах хүсэлтэй байгууллагууд ч ихээр санал тавих болсон гэнэ.

www.seen.mn