Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
Дэлхийн үйл явдал, Чөлөөт түүх,

Аравхан насандаа архичин аавынхаа гарт үрэгдсэн холливудын бяцхан одын эмгэнэлт түүх

нийтлэсэн Site Default12 сар 12, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
aaaddddd

Ер бусын өхөөрдөм хүүхэд хоолой, энхрий бяцхан охины гадаад төрхөөрөө үзэгчиийн хайрыг татсан Жудит Барси 1978 онд унгар цагаач Марий Жозеф нарын гэр бүлд мэндэлсэн. Лос-Анжелос хотын нэгэн кафед зөөгчөөр ажилладаг эхтэй нь аав нь санамсаргүй тохиолдлоор танилцжээ. Тэд Унгар үндэстний дээр адилхан цагаачилж ирсэн тул тун амархан дотноссон аж. Эх нь сайхан сэтгэлтэй, өр нимгэн нэгэн байжээ.

Харин аав нь гэмгүй төрхийн цана нуугдсан аймшигт араатан байсан агаад 10 жилийн дараа охиныхоо амжилтанд атаархан хорсохдоо амийг нь хөнөөсөн.

Төрөлхийн авьяаслаг охин гурван насандаа унгар, англи хэлээр чөлөөтэй ярьж суржээ. Тэднийхэн гэртээ унгараараа ярьдаг байсан гэнэ. Охиныхоо жүжиглэх чадвар авьяасыг эртнээс ажиглаж мэдсэн ээж нь урлагийн уралдаан тэмцээнд байнга оруулдаг болжээ. Иймэрхүү авьяастнуудын шоуны үеэр Жудитыг  нэгэн студийн төлөөлөгч олж харан сурталчилгаанд тоглох санал тавьсан. “Lay’s” чипсний реклам нь бяцхан охины анхны ажил байсан агаад ийнхүү богинохон настай, толгой эргэм амжилтых нь эхлэл тавигджээ.

Хэд хэдэн сурталчилгаанд тоглосны дараа кино продюссерүүдийн анхааралд өртжээ. “Fatal Vision”  кинонд бяцхан охины дүрийг бүтээснээр кино урлагт алхан орсон.

Тухайн үеийн Холливудын оддын тоглосон энэ кино дорхноо нэрд гарч тэр хэрээр Жудит алдаршжээ. Үүний хамт түүний төрөлхийн авьяас, гадаад төрх нь бүр шуугиан тарьсан аж.  Охины хоолой нь жинхэнэ хүүхдийн нялх дуу хоолой байжээ. 10 настайдаа охин яг л гурван настай хүүхдийн өхөөрдөм дуу хоолойгоор нь ярьдаг байв. Мөн үеийхнээсээ жижигхэн биетэйн дээр өсөлт нь бараг зогссон гэмээр харагддаг. Ихэнхи хүмүүс Жудитыг 10-тай биш таван настай гэж эндүүрдэг байв.

Ээж нь өсөлтийг дэмжих дааврын эм уулгахаар шийдэх үед продюссерүүд ятган болиулсан. Учир нь тэд охины давтагдашгүй хүүхэд хоолой, бяцхан төрх нь түүний хамгийн давуу тал, ер бусын онцлог, урлагийн зах зээлд үнэлэгдэх гол давамгай байдал нь мөн хэмээн ээжид нь итгүүлжээ.  Дааврын эм уувал охин өсөж өвөрмөц хоолой нь эвдэгдэнэ хэмээн айлгасан гэдэг. Ийнхүү ээж эцэг  хоёр нь ярилцаад ахин эмчид хандсангүй. Охины авьяастайг кино найруулагчид хүлээн зөвшөөрөх болсон. Дүрээ сайн мэдэрдэг, юмыг тусган ойлгож сэтгэн бодохдоо сайны дээр заасан зүйлийг маш хурдан сурдаг, найруулагчийнхаа санааг гайхалтай ойлгож мэдэрдэг.  “Fatal Vision” –ны дараа энхрий бяцхан охины дүрд тоглох киноны хэд хэдэн санал иржээ. Зар сурталчилгаанд тоглох саналд бүр дарагдсан гэдэг. Үүнээс гадна хамгийн өндөр төлбөртэй ажил болох хүүхэлдэйн кинонд дуу оруулах гэрээг ээж нь байгуулж эхэлжээ.  Охиныхоо ачаар эцэг эх хоёр нь санхүүгийн хүндрэлээс бүрэн гарчээ. Ээж нь менежер нь болж аав ажил хийх шаардлагүй болов. Жудитын шагналын мөнгөөр шинэ байшин худалдан авч хийх ажилгүй  мөнгө ихтэй болсон аав нь эдлэндээ өнждөг болсон.

Энэ үеэс л аавых нь зэрлэг араатны төрх зан бага багаар илрэн гарч эхэлжээ.  Хийх ажилгүй тэрээр ахин  ууж эхэлсэн байна. Согтуудаа охиноосоо санхүүгийн хувьд бүрэн хараат байгаадаа уурсаж бухимддаг байсан нь сүүлд нь тодорхой болжээ. Амжилтанд хүрч нэрд гарсан охиндоо атаархан хорсохын хэрээр өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон хэмээн зүхэх болов. Энэ бодол нь даамжирсаар эцэсдээ эхнэр охиндоо хаягдах нь гэсэн айдаст автагдсан аж. Эхнэр охин хоёроо киноны зураг авалтанд явах бүрийд эргэж ирэхгүй байх хэмээн хардан сэжиглэн бухимдахдаа уудаг байжээ.  Хожим нь мөрдөн байцаалтаар эцэг нь архаг архичин, гэр бүлийн хүчирхийлэгч байсан нь нотлогдсон. Америкт цагаачилж ирэхээсээ өмнө Францад хэсэгтээ амьдарч нутаг нэгт Мария гэдэг  эмэгтэйтэй гэрлэсэн байжээ. Охин хүү хоёртой болж тэднийгээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг байсан гэнэ. Гэсэн ч Унгараас ирсэн цагаачид хамгийн бага цалинтай ажил л олдож  ядуу тарчиг байдлаасаа гарч чадсангүй. Ингээд л ууж эхлэн улмаар улмаар эхнэрийгээ зоддог болжээ. Харин эхнэр нь зоригтой эмэгтэй байсан тул нөхрийнхөө байнгийн хүчирхийллийг тэсэлгүй хүүхдүүдээ аван салжээ. Харин Жудитын ээж нь тийм биш байв. Тэрээр өр нимгэн, зориг муутай тул нөхрөөсөө үхтлээ айдаг байсан нь эмгэнэлт төгсгөлийн нэг шалтгаан болсон. Ээжийгээ дагаад охин ч ааваасаа айдаг болжээ. Нэгэн удаа ээж нь гэртээ найз нөхөд, хамтран ажиллагсад урьж дайлжээ. Энэ үеэр гол хүн нь мэдээж Жудит байсан агаад  харин аавыг нь хэн ч тоож анхаарсангүй. Уурлаж бухимдсан аав нь охиноо өөр өрөөнд оруулж загнан түлхжээ. Охин унахдаа шал мөргөсөн ч ааваасаа айдаг тул ээждээ ч хэлэлгүй таг нуугаад өнгөрсөн аж. Ийнхүү аавых нь хүчирхийлэл улам бүр ширүүсэж эхэлжээ. Орилж хашгирч сүүлдээ өмнөх эхнэрээ зодож байсан шиг ээжийг нь зоддог болов. Ээж нь цагдаад хандсан ч дараа нь өргөдлөө буцаан авчээ. Энэ үед охин “The Land Before Time” кинонд бяцхан үлэг гүрвэл Дакигийн дууг оруулжээ.

Дараа жил нь буюу 1988 онд махчин аварга загасны тухай “Jaws” кинонд тоглохоор Багамын арал руу явахаар болжээ.

Охин эхнэр хоёроо буцаж ирэхгүй гэсэн далд айдаст автагдсан эр явахын өмнө нь ууж согтуураад ахин эхнэрээ зоджээ.  Шөнө нь охиноо унтаж байхад нь сэрээн хутга тулгаж хэрвээ буцаж ирэхгүй бол ээжтэй нь хамт ална хэмээн сүрдүүлсэн аж. Айсан ээж охин хоёр зураг авалтаа дуусгаад л яаран буцаж иржээ. Гэхдээ охин огт өөр нэгэн болсон байлаа.  Хуйсагнуур ааштай, түргэн ууртай болж найруулагч, жүжигчидтэйгээ эвгүй харьцдаг. Инээж баясах нь цөөрч хаагдмал дотогшоо болсон аж. Хүүхэлдэйн “All Dogs Go To Heaven” кинонд дуу оруулах үедээ урьдын хөгжилтэй цовоо сэргэлэн Жудит  нэгэнт биш болжээ.

Энэ байдлыг анзаарсан найруулагч нь ганцаарчилан ярилцах үед охин уйлан байж аймшигт аавынхаа тухай ам нээсэн. Бодит байдлыг мэдэрч цочирдсон найруулагч хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллага зэрэг холбогдох газарт нь хандахыг ээжид нь сануулжээ. Ээж нь ахин өргөдөл гаргасан ч дахиад л буцаагаад авчээ. Энэ үед аав нь урьдын адил ээжийг зодож хоюуланг нь ална хэмээн заналхийлсээр байв. Зугтсан ч хайж олоод хөнөөнө гэдэг болжээ. Энэ тухай мэддэг хамаатнууд нь ээжийг нь охиноо аваад зугтаагаад ч болов холдохыг олонтоо сануулсан ч аймхай эмэгтэйд тийм зориг байсангүй.  Энэхүү хар дарсан зүүд мэт амьдрал 1988 оны 6-р сарын эцэс хүртэл үргэлжилсэн.  Тэрхүү өдөр Жудит нэгэн баярт уригдсан байв. Баяр хийсэн найз нь хоноод явахыг санал болгосон ч ааваасаа айдаг охин шууд гэр лүүгээ буцжээ. Харин эцэг нь шөнө дөлөөр өрөөнд нь сэм орж унтаж байгаа охиныхоо толгой руу тулган буудаж аймшигт аллага үйлдсэн. Жудит агшин зуур амиа алдсан бол буун дуунаар гүйж ирсэн ээж нөхөрдөө мөн л буудуулан охиныхоо өрөөний үүдэнд үхэдхийн унажээ. Араатан эр  эхнэр охиныхоо цогцосны дэргэд хоёр өдөр архидан согтуурчээ. Гэрээсээ ч гарсангүй, хэнийг ч оруулаагүйн дээр утсаа ч аваагүй аж. Гурвадахь өдрийн өглөө 27-нд студийн найруулагчийн дуудлагыг авч гэр бүлтэйгээ салах ёс хийж байгаа тухайгаа хэлжээ. Тэр өдрөө эхнэр охиныхоо цогцосыг шатаагаад гараашдаа орж амиа хорлосон.

Бяцхан алдартанг 1998 оны 8-р сарын 9-нд ээжтэй нь хамт оршуулжээ.

Дараа жил нь бүрлээчийн Анна-Маригийн дүрийн дууг нь оруулсан “All Dogs Go To Heaven” гэдэг хүүхэлдэйн кино гарч шуугиан тарьжээ. Киноны «Love Survives» гэдэг дууг Жудит Барсагийн гэгээн дурсгалд зориулсан. Өдгөө болтол Холливудад түүн шиг хүүхдийн өхөөрдөм хоолойтой нэг ч жүжигчин гараагүй гэдэг.

1,134
Өмнөх

ФОТО: Токио хот 2019 оны хаврын хувцас загвар

12 сар 12, 2018
Дараах

“Синдерелла“ 2018 оны хамгийн сүүлчийн супер хямдралаа зарлалаа

12 сар 12, 2018

Төстэй нийтлэлүүд

2025-01-21t114920z-232742118-rc2becadbt6b-rtrmadp-3-turkey-fire
Дэлхийн үйл явдал, Онцлох,

Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар
a5284c30-de11-4c2b-8d55-593e0e2db069
Дэлхийн үйл явдал, Онцлох, улс төр,

Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт