Түрүү булчирхай нь бага аарцгийн хөндийд, умдагны ард, давсагны гарах хэсэгт, шээсний сүвний  эхний хэсгийг ороож, байрласан дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй, манжин хэлбэртэй,булчинлаг болон булчирхайлаг эдээс тогтсон нөхөн үржихүйн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Үүргийн хувьд булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг ба эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлж өгдөг. Мөн түрүү булчирхайнаас эр бэлгийн дааврын тодорхой хувь ялгардаг ба энэ нь бэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөө үзүүлнэ.

Түрүү булчирхайн булчинлаг эд нь

1. Шээс савирахгүй, гоожихгүй байх үүргийг давсагны болон сүвний хуниас булчин мөн түрүү булчирхай гүйцэтгэдэг.  Давсагны болон сүвний хуниас булчингийн дунд түрүү булчирхай байрлаж шээс савирахгүй, гоожихгүй байхад нөгөө 2 булчиндаа дэм болж өгдөг.

2. Эрүүл хүний үрийн шингэн, шээс 2 холилдоггүй ба шээсний суваг нээгдэхэд үрийн шингэн гаргах суваг хаагддаг,үрийн шингэн гарахад шээсний суваг хаагддаг энэ үүргийг түрүү булчирхай гүйцэтгэдэг .

3.Үрийн шингэнийг хуримтлуулж гадагшлуулах үүргийг гүйцэтгэнэ.

Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх олон шалтгаан хүчин зүйл байдаг. Хамгийн гол нь нянгаар өвчлөх ба НЯН нь цусаар, лимфээр,сувгаар дамжиж түрүү булчирхайг өвчлүүлдэг. Жишээ нь хоолой өвдөх, хатиг буглаа гарах, уушгины үрэвсэл, шүд хорхойтой, байх гэх мэт хүний биед үрэвслийн голомт байхад тэр голомтоос цус болон тунгалагын системээр дамжиж нян нь түрүү булчирхайг өвчлүүлдэг. Бөөр, давсаг, шээсний сүв үрэвсэлтэй байхад шээс дамжуулах сүв болон сувгаар нян дамжих төмсөг, төмсөгний дайвар үрэвсэлтэй байхад үр дамжуулах сувгаар нян дамжиж түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Мөн түрүү булчирхайн үрэвсэл үүсэхэд даарч хөрөх,архидалт, хоол тэжээлийн дутмагшил, бэлгийн тогтворгүй амьдрал, олон бэлгийн хамтрагчтай байх, хамгийн элбэг нь бэлгийн замын халдварт өвчин авах дутуу эмчлэх гэх мэтшалтгаан хүчин зүйлүүд нөлөөлөнө.

Оношилгоо

Энэ нь ямар нэг энгийн тандалтаар оношлогдохгүй ба нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээгээр оношлодог Мөн хэвлийн ЭХО ба шулуун гэдэсний ЭХО, СТ, MRI, эдгээрээр  оношилно.

Түрүү булчирхай үрэвсэхийг простатит гэдэг. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30% нь тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм. Ихэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвсэл нь онц таагүй мэдрэмж төрүүлэлгүйгээр олон жилийн туршид архаг хэлбэрээр өрнөдөг. Энэ үед заримдаа 37 хүртэл халуурах,үе үе хярзангийн орчим, эсвэл шээхэд өвдөх, таагүй мэдрэмж төрөх шинж тэмдэг илэрдэг. Шээх үед өвдөсний дараагаар шээсний сүвнээс бага хэмжээний ялгадас гарах нь түрүү булчирхайн архаг үрэвслийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм.

Харамсалтай нь дийлэнх эрчүүд энэ мэтийн ялихгүй шинж тэмдгийг анхаардаггүй. Үүний гайгаар түрүү булчирхайн архаг үрэвсэл нь давсагны үрэвсэл, бөөрний үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цулцангийгн үрэвсэл, төмсөг болон түүнийг даавруудын үрэвсэлд хүргэн үргүйдлийг үүсгэх аюултай. Энэ бүхэн нь түрүү булчирхайн үрэвсэл нь түрүү булчирхайн хоргүй, эсвэл хортой хавдар үүсэх шалтгаан болж ч магадгүй юм. Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хэсэг хугацааны дараа эрчүүд нь эрхтний хөвчрөл алдагдах гэсэн асуудалтай тулгардаг. Үрэвсэл нь хөвчрөлд оролцдог мэдрэлийн эсэнд нөлөөлснөөр ийм таагүй үр дагавар гардаг.

Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед халуун 38-39 хүртэл нэмэгдэж, цавь, умдаг, хошного, хярзангийн орчим хүчтэй өвдөж шээх, өтгөнөө гадагшлуулахад өвдүүлэх шинж илэрнэ.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авч , эмчилгээ хийлгэхийг хүсвэл манай эмнэлэгт хандаарай.

Мэдээллийн эх сурвалж: La santé эмнэлэг / Европ стандартын эмчилгээ үйлчилгээг танд үзүүлнэ./

фэйсбүүк пэйж : La Sante center

Утас : 77006677